Автобусны зарим зогсоол болон чиглэлүүдэд өөрчлөлт оруулжээ


Иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрэлтийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор М:1А, Ү:24, Х:18 чиглэлд шинээр автобусны зогсоол нэмжээ. Тодруулбал,Сонгинохайрхан дүүргийн 5, 19, 27 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор М:1А “5 шар-Мөнгөн завьяа” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж М:1А “Ханын материалын комбинат-Мөнгөн завьяа” чиглэл болгон шинэчилжээ.

Мөн Багахангай дүүргийн 1, 2 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрэлтийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Х:18 “Улаанбаатар Тэнгэр плаза-Багахангай цагдаагийн пост хойд, Бор үзүүр дундын зогсоолуудыг нэмж өөрчлөлт оруулсан байна.

Үүнээс гадна Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрэлтийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Y:24 “Ургах наран хороолол-Офицеруудын ордон” чиглэлийн замналд Зоорь-1, Зоорь зогсоолуудыг нэмжээ. Эдгээр чиглэлийн үйлчилгээг маргаашнаас буюу 2025 оны аравдугаар сарын 29-ний өдрөөс эхлүүлнэ гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *