Монгол Улсын эрчим хүчний системд 65 МВт/ 237 МВт.цаг батарей хуримтлуурын систем бүхий 115 МВт-ын нарны цахилгаан станцыг алслагдсан 6 байршилд төслийг барьж, санхүүжүүлэх ашиглагчийг шалгаруулах юм.
Монгол Улсад батарей хуримтлуур бүхий нарны эрчим хүчний үүсгүүрийн чиглэлд Азийн хөгжлийн банк зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Эрчим хүчний яам Азийн хөгжлийн банктай харилцан тохиролцож 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурлаа.
Монгол Улс Нарны станцын төслийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар хэрэгжүүлснээр тариф буурах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн оролцоо нэмэгдэх чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
