Монгол Улсын хэмжээнд өнөө өглөө (2025.10.29)-ний байдлаар нийт 51 вагон АИ-92 бензин байна.
- Эрдэнэт өртөө – 5 вагон
- Дархан өртөө – 4 вагон
- Сайншанд өртөө – 5 вагон бензин буулгав.
Сүхбаатар өртөөнөөс хөдлөн замд явж буй 37 вагон АИ-92 бензинийг дараах газарт хүргэнэ. Үүнд:
- Улаанбаатар – 5 вагон
- Толгойт – 25 вагон
- Рашаант – 5 вагон
- Багануур – 2 вагон
Өнөөдөр ОХУ-ын Наушки өртөөнөөс Сүхбаатар өртөөнд оруулж ирэх шатахуун, түлшний нийлүүлэлтийн мэдээ:
- 11:00 цагт – бензин 2 вагон
- 13:00 цагт – бензин 20 вагон, дизель түлш 42 вагон
- 15:00 цагт – бензин 5 вагон, дизель түлш 57 вагон
- 22:00 цагт – бензин 32 вагон, дизель түлш 35 вагон
Өнөөдрийн байдлаар нийт 59 вагон АИ-92 бензин, 134 вагон дизель түлш Сүхбаатар өртөөнд орж ирэх төлөвтэй байгааг Аж үлйдвэр, эрдэс баялгийн яам мэдээллээ.
