АНУ цөмийн дайнд бэлдэж эхэллээ


АНУ цөмийн бөмбөгийн туршилтаа 33 жилийн дараа үргэлжлүүлэхээр болжээ. Тус улс хамгийн сүүлд 1992 онд цөмийн бөмбөг туршсан юм. Түүнээс хойш ийм туршилт огт хийгээгүй байв.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнөөдөр Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзахаар Өмнөд Солонгос улсын Пусан хот руу “Marine One” нисдэг тэргээр явж байх үедээ цөмийн бөмбөгийн туршилтыг нэн даруй эхлэх тушаал Пентагонд өгчээ. Хятад улс сүүлийн жилүүдэд цөмийн бөмбөгийн туршилт хийх нь олширсон. Орос улс цөмийн бөмбөг туршиж, амжилттай болсон талаар саяхан мэдэгдэж байв.

Тэгвэл өнөөдөр Трамп Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзахынхаа өмнөхөн Пентагонд цөмийн бөмбөгийн туршилтыг Орос, Хятад улстай ижил хэмжээнд хийх тушаал өглөө. АНУ 1992 оноос хойш хийгээгүй цөмийн бөмбөгийн туршилтаа 33 жилийн дараа ийн үргэлжлүүлэхээр болж байна.

Эх сурвалж: Reuters


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *