Турк улсад болж буй даамын өсвөр, залуучуудын ДАШТ-ий үндсэн төрлийн тэмцээн дуусахаас нэг өргийн өмнө Монголын 2 тамирчин алтан медаль хүртэх болзлоо хангалаа.
9-10 насны охидын ангилалд Архангай аймгийн “Даам Месси” клүбийн тамирчин, спортын мастер Баянмөнхийн Эрмүүнзаяа нар Дэлхийн аваргаар тодров. Б.Эрмүүнзаяа Монголын даамчдаас ДАШТ-ий үндсэн төрөлд хошой аварга болсон анхны тамирчин болж байна. Үүнээс гадна блиц төрлөөр хоёр, рапид төрлөөр нэг алтан медаль хүртэж байв.

Хөвгүүдийн 9-10 насны ангилалд “Ирээдүй” даамын академийн тамирчин, спортын мастер Эрдэнэцогтын Арвин-Эрдэнэ Дэлхийн аварга даамчин болов.

Өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 24 -ноос 11 дүгээр сарын 1-нд Турк улсын Анталья хотод зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд Монгол улсаас 34 тамирчин 5 насны ангилалд оролцож байна. Тэмцээний үндсэн төрөл энэ сарын 24-нд эхэлсэн юм. Даамчид швейцарь системээр 9 өрөг өрсөлдөж, өнөөдөр дүнгээ гаргана.
