Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа


Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон холбогдох журамд ажил олгогчийн эрх болон үүргийг тодорхойлсон байдаг. Хуульд заасны дагуу ажил олгогч хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтныг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулсан байх үүрэгтэй.

Мөн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг үнэн зөв тайлагнасан байх, даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг үнэн зөв оруулсан байх, даатгуулагчийн иргэний бүртгэлийн дугаар, овог нэр зэргийг үндсэн мэдээллийг үнэн зөв оруулах, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангийн үнэн зөв, бодит байдлыг ажил олгогч, тухайн байгууллагын нягтлан бодогч хариуцах зэрэг үүргийг хуульд заасан байдаг. Хэрвээ ажил олгогч хуурамчаар нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг үйлдсэн тохиолдолд зөрчлийн хууль болон эрүүгийн хуулиар хариуцлага тооцох хуулийн зохицуулалттай.

Тиймээс ажил олгогч нарыг Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон бусад хуульд тогтоомжид заасан үүргээ ухамсарлан нийгмийн даатгалын байгууллагад нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаа үнэн зөв тайлагнахыг хүслээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *