“Нийгмийн даатгалын шимтгэл нөхөж төлнө” гэх хуурамч зард итгэхгүй байхыг санууллаа


Сүүлийн үед Фэйсбүүк болон бусад сошиал сувгаар Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж өгнө, цахимд шивж оруулж өгнө гэсэн хууль бус, худал, ташаа мэдээлэл гарах болсон. Энэ нь нийгмийн даатгалын хууль тогтоомж болоод бусад хууль эрх зүйн хувьд ямар ч боломжгүйг Нийгмийн даатгалын Ерөнхий газраас мэдээллээТиймээс ажил олгогч, даатгуулагч, иргэд, харилцагчид та бүхэн дээрх агуулгатай хуурамч мэдээлэлд автахгүй байж, Нийгмийн даатгалын байгууллагын 7777-1289, 11328030- (304) дугаарт холбогдож мэдээлэл өгөхийг санууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *