О.Номинчимэг: УИХ-ын гишүүнээс буусны дараа олгодог тэтгэмжийг би дэмжихгүй


УИХ-ын гишүүн О.Номинчимэгээс “УИХ-ын гишүүний бүрэн эрх дууссанаас хойш ажил эрхлээгүй бол 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгохыг цуцлах” өргөдлийн талаар тодрууллаа. Уг өргөдөлд 100 мянган иргэн гарын үсгээ зурсан байна.

-Ирэх 7 хоногт Өргөдлийн байнгын хороо авч хэлэлцэнэ. 100 мянган хүн хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурж, энэ асуудлыг хүчингүй болгохоор өргөдөл өгсөн байна. УИХ-ын тухай хууль батлагдахад байсан заалтын юм билээ.  Төрийн эрх барих дээд байгууллагад ард түмний төлөөлөл болж сонгогдсон хүмүүсийн нийгмийн баталгааг хангаж өгөх ёстой гэсэн олон улсын жишиг дагуу хийсэн юм билээ. Гэхдээ одоо ямар төлөөлөл бүрдэж байгааг анхаарах ёстой. Миний хувьд манай улс төр баялгийн хараал баялаг тойрсон монополь хүмүүсийн улс төрийн тавцан болсон гэж хардаг учраас үүнийг өөрчлөх нь зөв гэж бодож байна. Миний хувьд уг заалтыг хүчингүй болгохыг хүчингүй дэмжинэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *