УИХ-ын дэд даргад Ж.Бат-Эрдэнийг дэвшүүлэхээр боллоо


УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг дэд даргын ажлаас чөлөөлж түүний оронд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн нэрийг дэвшүүлэхээр боллоо.

“УИХ-ын гишүүн, Засгийн газар, бүлгийн даргын ажлыг хийж байсан туршлагатай хүнийг дэд даргад дэвшүүлж байгаа. Цаг үе амаргүй байгаа үед туршлагатай парламентч дэд дарга байх ёстой” гэж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцууллаа.

Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар нийт гишүүдийн 100 хувийн саналаар Ж.Батжаргалыг сонголоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *