Монголын барилгачдын нэгдсэн холбоо нийгэм, эдийн засгийн цаг үеийн байдлаар УИХ, ЗГ-т шаардлага хүргүүллээ. Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатар:
-Барилгын салбарт ажиллаж байгаа зуун мянган барилгачдын эрх ашиг хохироод байна. УИХ-ын 52 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахыг шаардаж байгаа. Энэ шаардлагаа Барилгын яамд хүргүүллээ. УИХ-ын тогтоол гэдэг чинь хууль. Хуулиа хэрэгжүүлэхийг шаардаж байна. Барилгын салбарт төрийн тогтворгүй байдлаас болоод бүх бодлогууд алдагдлаа норм нормын техникийн бодлогууд алдагдсан. Хууль эрх зүй, эдийн засгийн бодлого алдагдсан. Хамгийн гол нь олон сайдууд солигдохын тоолонгоор газар хэлтсийн дарга нар өөрлөгддөг. Барилгын салбарт нүүрлэсэн хямрал засаг төрийн тогтворгүй байдлал нөлөөлж байна.
Хоёрдугаарт, улсын төсөв орлого нь бүрдээд байгаа юм уу, бүрдэхгүй байгаа юм уу гэдгээ ил тод хэлээд өгөөч ээ. Орон нутаг, нийслэлийн хөрөнгө оруулалтын төслүүд орлого нь бүрдэж байна уу. Үнэхээр бүрдэхгүй байгаа бол бид ажил хиймээргүй байна гэв.
Мөн төрөөс тендер зарласан, төр гэрээ хийсэн мөртлөө гэрээний үүргийн дагуу мөнгөө төлөхгүй байна. Дунд нь барилгын компаниуд, барилгачид хохирч байгаагаа хэллээ. Өнгөрсөн зургадугаар сарын 1-нээс хойш гэрээ хийсэн байна. Төрийн хэмнэлтийн хуулиар мөнгө шилжүүлэх боломжгүй гэсэн хариу өгч байгааг буруутгалаа.
