ЭХЭМҮТ-ийн эмч, ажилтнууд ажил хаялтад оролцохгүй гэдгээ мэдэгдлээ


Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалинг нэмэгдүүлэх шаардлагын хүрээнд Монголын эрүүл мэндийн ажилчдын ҮЭ-ийн холбоо, Эрүүл мэндийн яам болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны төлөөлөл уулзалт зохион байгуулсан. Уулзалтаар талууд хэлцэлд хүрч чадаагүй бөгөөд эмч, ажилтнууд үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардсан хэвээр байгаа юм.

Түүнчлэн ажил хаялт зарлахаар 14 эмнэлэг нийт ажилтны хурлаа хийгээд байгаа юм байна. Мөн эмч нар “Ажил хаялтын үед аливаа эрсдэл гарвал төр засаг хариуцлагыг нь хүлээгээрэй” хэмээн мэдэгдээд байгаа юм. Харин ЭХЭМҮТ-ийн эмч, ажилтнууд энэхүү ажил хаялтад нэгдэхгүй гэдгээ мэдэгдлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *