Боксын түүхэн дэх хамгийн удаан тулаан 110 раунд, 7 цаг 19 минут үргэлжилжээ


Боксын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн тулаан нийт 7 цаг 19 минут, 110 раунд үргэлжилсэн байдаг. Уг тулаан 1893 оны 4-р сарын 6-нд АНУ-ын Нью-Орлеан хотын “Олимпик” клубт болж байв. Дэлхийн хөнгөн жингийн аварга болохын төлөө тулалдсан Энди Боуэн, Жэк Бөрк нарын тулаан боксын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн тулаанаар бүртгэгджээ. Тэд 110 раунд тулалдаж, уг тулаан нийт 7 цаг 19 минут үргэлжилсэн байна.

7 цаг 19 минутын турш 2 тамирчин бие биеэ хэмх нүдэн, нүүр нь авах юмгүй болтлоо хавдсан ч хэн нь ч бууж өгөхгүй, эцэж цуцахгүй, унасан нь босож, тулаанаа үргэлжлүүлсээр байв. 111 дэх раундад тэд хоёулаа салж унатлаа ядарсан, аль нь ч босох тэнхэлгүй болсон тул шүүгчид тэднийг тэнцүүлж, тулаан ялагчгүйгээр өндөрлөжээ.

Ялсан нь 2500 ам.долларын шагнал авах байсан уг тулаан ялагчгүй төгсөж, боксчид тэнцсэн тул шагналын мөнгийг хоёр тамирчинд хувааж өгчээ. 7 цаг 19 минутын турш үргэлжилсэн энэхүү гайхамшигт тулаан өнөөдөр ч эвдэгдээгүй дээд амжилт хэвээр байсаар байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *