Сонгинохайрханы хүүхдүүдийн дунд донтолтоос сэргийлэх аян зохион байгуулна


Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд сүүлийн жилд хандаж байгаа хүүхдүүдийн 30 хувь нь дэлгэцэнд донтжээ. Гар утас хэтрүүлэн хэрэглэснээс болж, дунджаар 200-300 хүүхэд тус төвд жилд ханддаг. Иймд хүүхэд, залуучуудын дунд гар утас, дэлгэц болон электрон тамхины сөрөг нөлөөг бууруулах, зөв дадал төлөвшүүлэх, донтолтоос урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд донтолтоос урьдчилан сэргийлэх аян зохион байгуулах юм. Аяныг төрийн албан хаагч, эцэг, эх, хүүхдүүдэд мэдээлэл өгөхөөсөө илүүтэйгээр хүүхдүүдийн оролцоон дээр тулгуурлан зохион байгуулах юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *