Хөвсгөлийн жолооч нар аймагтаа үнэмлэхээ хэвлэж авах машинтай боллоо


21 аймгаас анх удаа Хөвсгөл аймаг жолооны үнэмлэх хэвлэх киоск машинтай боллоо. Уг машиныг тус аймгийн Цагдаагийн газарт байрлуулжээ.

Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Төмөрбаатар энэ оны 4-р сард аймгийнхаа Цагдаагийн газарт ажиллахдаа иргэд өөрсдөө жолооны үнэмлэхээ хэвлэн авах боломжтой киосик машин авахаар шийдсэн аж. Түүнийгээ 7 сарын дараа ийн бодит ажил болгожээ.

Киоск машинаас ямар тохиолдолд үнэмлэх хэвлэн авах вэ:

  • Үнэмлэх шинээр авах
  • Үнэмлэхийн хугацаа дууссан тохиолдолд дахин авах
  • Үнэмлэх нөхөн авах
  • Үнэмлэхний ангилал ахиулахдаа шинээр авах боломжтой.

Тавих шаардлага:

  • Торгуулиа бүрэн төлсөн байх
  • Иргэний цахим үнэмлэхтэй эсвэл регистрийн дугаараа мэддэг байх
  • E-Mongolia системд бүртгэлтэй, баталгаажсан утасны дугаартай байх

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *