УНТЭ мэдэгдэл гаргажээ


Эрүүл мэндийн байгууллагын ажилчид цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж, ажил хаяхаа мэдэгдээд байна. Тэгвэл өчигдөр Монголын эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэл “Ажил хаялтад орон даяар 30 гаран эмнэлэг оролцоно” хэмээн урьдчилж мэдэгдсэн. Тэд зарим эмнэлгийн удирдлагуудад ЭМЯ-наас дарамт шахалт үзүүлээд байгаа талаар мэдээлсэн юм.

Өчигдөр Яаралтай тусламжийн төв, ЭХЭМҮТ зэрэг эмнэлгийн захиргаа ажил хаяхгүй гэдгээ мэдэгдэв. Тэгвэл өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг ажил хаялтад оролцохгүй гэсэн мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд “Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дэвшүүлсэн эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх санал санаачилгыг бүрэн дэмжиж, зөвшилцөлд хүрэх бүхий л боломжийг эрэлхийлж буйг мэдэгдэж байгаа хэдий ч хүн амд нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх хуульд заасан үүрэг, хариуцлагыг хүндэтгэн үзэж, хамтран ажиллахыг хүсэж байна.
УНТЭ нь улсын хэмжээнд төрөлжсөн мэргэжлийн 22 чиглэлээр лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Мөн томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаа энэ цаг үед эмнэлгийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээ иргэдэд үзүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Иймд иргэдийн эрүүл мэнд, амь насанд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллах үүргийн хүрээнд ажил хаялтад оролцохгүй болохыг мэдэгдэж байна” гэжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *