Цагдаа болон онцгой байдлын алба хаагчид Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргээс Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орж ирсэн 130 гаруй адуу, малыг хориглосон бүсээс гаргажээ. Иймд иргэдийн хориглосон бүсэд малаа бэлчүүлэхгүй байхыг анхаарууллаа. Хэрэв хориглосон бүсэд малаа оруулсан тохиолдолд зөрчлийн хуулиар торгууль оногдуулах юм. Одоогоор 4 иргэнийг хориглосон бүсэд мал бэлчүүлсэн гэх үндэслэлээр торгоод байна.
130 гаруй адуу, малыг хориглосон бүсээс гаргажээ
