Афганистаны хойд бүсэд орших Балх мужийн нийслэл Мазар И Шариф хотод 28 километрийн гүнд өнөө өглөө газар 6.3 магнитудын хүчтэй хөдөлсөн гэж АНУ-ын Геологийн Судалгааны Хүрээлэн мэдээлжээ. Уг гамшгийн улмаас дор хаяж 4 хүн амиа алдсан нь батлагдсан гэж Балх мужийн захирагчийн туслах мэдээлсэн байна. Уг газар хөдлөлтийн улмаас хэдэн зуун хүн амиа алдах боломжтой гэж АНУ-ын Геологийн Судалгааны Хүрээлэн тооцжээ.
Тус газар хөдлөлт Афганистантай хиллэдэг Тажикистан, Узбекистан, Туркменистан улсад ч бас мэдрэгдсэн байна.
Эх сурвалж: BBC
