3 дахь долоо хоногтоо ажил хаялт зарлаж байгаа багш нарын ажил хаялт өнөөдөр дуусаж магадгүй байна. МҮЭХ-ны дэргэдэх Багш, боловсролын салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоо Засгийн газартай өнөөдөр хэлэлцээрт орж, улмаар хамтарсан мэдэгдэл хийх тухай мэдээлэл гараад байгаа юм. Гэхдээ өнөөдрийн уулзалт хэлэлцээр үр дүнтэй тохиролцоонд хүрэх эсэхээс хамаарна гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Боловсролын сайдын зүгээс ч энэ 7 хоногтоо багтааж МҮЭХ-той тохиролцоонд хүрч ажилт хаялтыг зогсооно гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлсээр байгаа юм.
Багш нарын ажил хаялт өнөөдөр дуусах уу?
