И-Баримтын шинэ хувилбар гарч банкны картаа холбож автоматаар баримтаа бүртгүүлэх боломж бүрджээ. Та банкны аппликэйшнаас карт цэс рүү нэвтэрч банкаа сонгож картаа холбоно. Ингэснээр автомат бүртгэл үүсэх юм. Одоогоор Голомт, Хас, Хаан зэрэг 4 банк и-баримтын автомат системд холбогджээ. Мөн CU, Номин, Е-Mart зэрэг сүлжээ дэлгүүрүүд цахим системд холбогдож автоматаар баримт бүртгүүлэх боломжийг бүрдүүлээд байгааг Цахим хөгжил инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар мэдээллээ. И-Баримт аппликэйшнийг илүү боловсронгуй болгохоор хөгжүүлэлт хийгдэж байгаа юм.

