Цагдаагийн ерөнхий газар өнөөдөр “102 police” аппликэйшн ашиглалтад орууллаа. Иргэд уг аппликэйшнийг ашиглан, цагдаагийн байгууллагад дүрстэй дуудлага, мэдээлэл өгөх, мэссэж илгээх боломжтой. Танд тусламж үзүүлэхээр ирж яваа цагдаагийн машины байршил уг аппликэйшн дээр харагдана.
Мөн замын хөдөлгөөний ачаалал, дугаарын хязгаарлалттай бүсийн мэдээлэл уг апплейкэйшн дээр бий. Цагдаагийн байгууллагад гаргасан таны гомдол, мэдээллийг аль нэгжийн хэн гэдэг албан хаагч шалгаж, ямар арга хэмжээ авч, хэрхэн шийдвэрлэж байгааг ч уг апплейкэйшнд харуулна. Түүнчлэн ямар нэг зөрчил цагдаагийн байгууллагад мэдээлсэн бол түүний урамшууллаа ч уг аппаар хянаж болох аж. Таны нэг илрүүлсэн нэг зөрчлийг 2000-4000 мянган төгрөгөөр тооцож урамшуулах олгох юм. Урамшууллыг улиралд нэг удаа олгоно. 102 апплейкэйшнээр мэдээллэх зөрчилд урамшуулал олгох ажлыг 11-р сарын 1-нээс эхлүүлээд байгаа юм.
