Боловсролын яам, МҮЭХ-той хэлэлцээр хийж тохиролцоонд хүрчээ. Багш нарын цалинг үе шаттай нэмэгдүүлэх энэхүү тохиролцоог одоо эрх баригч намын бүлэг хүлээн зөвшөөрвөл Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам баталгаажуулснаар хэлэлцээр албан ёсных болж баталгаажих юм. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Ингэснээр багш нарын ажил хаялт энэ долоо хоногтоо дуусаж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх нөхцөл бүрдээд байна.
УИХ дэмжвэл багш нарын ажил хаялт дуусах нь
