Налайх, Эмээлтийн постоор 95 шуудай түлш гаргахыг завджээ


Нийслэлийн удирдлагууд цэгүүдэд түлшний нөөц хурдан дуусаж байгаа асуудлыг судалжээ. Нийслэлийн хэмжээнд 397 орчим түлшний цэг бий.Тэгвэл түлш нөөцлөн зарж борлуулах тохиолдол гарч байгааг НЗДТГ-ын хэвлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Тодруулбал, Хотула аппликэйшнийг давхар ашиглаж түлш нөөцлөн авч нам даралтын зуухтай айл болон ААН-үүдэд зарж борлуулах тохиолдол гарч байгаа аж. Ингэхдээ нэг шуудай түлшийг 10-15 мянган төгрөгөөр зарж борлуулах тохиолдол гарчээ. Мөн Налайх, Эмээлтийн постоор 95 шуудай түлш гаргах гэж байсан зөрчил илэрчээ. Иймд түр оршин суугчийн нэрээр авсан 33,000 картыг идэвхгүй болгож, нэг өрхөд нэг картыг өгөх зарчмыг баримталж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *