Долоо хоног бүрийн даваа гаригт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг. Тодруулбал МАН, АН-ын бүлгийн хурлаас гадна их хурал дахь Хүн намын зөвлөл хуралдаж энэ 7 хоногт чуулганаар хэлэлцэгдэх асуудлуудад байр сууриа нэгтгэдэг. Түүнчлэн өнөөдөр парламентын ёс зүйн дэд хороо хуралдаж “Ёс зүйн хариуцлага” ногдуулах асуудлыг хэлэлцэхээр товложээ. Мөн Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдаж 2026 оны төсвийн хуулийн 3 дахь шатны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байна. Ташрамд дурдахад Төсвийн зарлагын хяналтын дэд хороог Даваагийн Цогтбаатар гишүүн даргалахаар болоод байгаа билээ.
УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдана
