“Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн хөрөнгөөр нүүдлийн клиник тохижуулан, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өглөө. Ачааны машин дээрх уг эмнэлэгт тэргэнцэртэй, таягтай хүмүүст зориулсан лифттэй. Уг нүүдлийн клиник нь сум, багийн төв, малчны хотонд нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг дурангийн оношилгоотой хослуулан хийх зориулалттай юм байна.

Старлинк төхөөрөмжтэй учир хаанаас ч эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээ, лавлагаа авах боломжтой юм.

- Дотрын үзлэг оношилгооны хэсэг
- Хэвлийн болон бамбайн эхо
- Зүрхний цахилгаан бичлэг
- Уушгины багтаамж үзэх
- Эмэгтэйчүүдийн үзлэг эхо
- Эмэгтэйчүүдийн хавдрын эрт илрүүлэг оношилгоо
- Жирэмсний хяналтын үзлэг шинжилгээ
- Ходоодны дуран оношилгооны хэсэг
- Унтуулгатай болон унтуулгагүйгээр ходоод дурандах, эд эсийн шинжилгээ авах
- Нүдний үзлэг оношилгоо

