Элон Маск “Wikipedia”-гийн хиймэл оюунт хувилбарыг бүтээжээ


Дэлхийн хамгийн баян тэрбумтан Элон Маск мэдээ мэдээллийн эх сурвалж “Wikipedia”-гийн өөрийнхөө хувилбарыг нээж байгаагаа 10-р сарын 27-ны даваа гарагт мэдэгджээ. Маск уг платформыг өөрийн эзэмшдэг “xAI” компанийн хиймэл оюунаар хөгжүүлж байгаа аж.

“Wikipedia”-д хүмүүс мэдээлэл бичиж оруулдаг бол Элон Маскийн “Grokipedia” платформ дээрх мэдээллүүдийг түүний эзэмшдэг “xAI” компанийн хиймэл оюун бичиж оруулахаар болсон байна. Элон Маск X-т “Wikipedia” дээр байдаг хуурамч пропаганда мэдээллүүдийг “Grokipedia” платформ цэвэрлэнэ” гэж нийтэлжээ.

Хүмүүсийн бичсэн мэдээлэл ордог “Wikipedia” платформ дээр 8 сая гаруй нийтлэл байгаа бол Элон Маскийн “Grokipedia” платформ дээр хиймэл оюунаар бичсэн 800 мянга орчим нийтлэл орсон байна. Мөн “Grokipedia” платформ нээлтээ хийсэн эхний өдрөө сервер нь гацсан ч дараа нь хэвийн ажиллаж эхэлжээ.

“Wikipedia” болон “Grokipedia” дээрх нийтлэл ихээхэн ялгаатай байна. Элон Маскийн талаар “Wikipedia”-д “Элон Маск ковидоос үүдэлтэй цар тахлын талаар ташаа мэдээлэл түгээж байсан. Түүний үзэл бодол маш их шүүмжлэл дагуулдаг” гэж шүүмжлэх аятай мэдээлэл орсон бол “Grokipedia”-д “Элон Маск технологийн дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан” гэх мэт магтах өнгө аястай мэдээллүүд оржээ. Мөн “Grokipedia” дээрх ихэнх мэдээлэл Элон Маскийн үзэл бодолтой нийцэж байгаа тул хүмүүс “Grokipedia” поатформыг хэрэглэх эсэхдээ эргэлзэж байгаа юм.

Эх сурвалж: The New York Times


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *