МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнд холбогдох хэргийг прокурорт буцаалаа


МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өчигдөр урьдчилан хэлэлцээд, прокурорт буцаалаа. Түүнийг яллахад шаардлагатай нотлох баримт хангалтгүй, зарим баримтыг бэхжүүлэхэд алдаа гарсан хэмээн шүүгч үзэж, өмгөөлөгч нарын зарим саналыг хүлээн авав.

Түүнд Эрүүгийн хуулийн 22.12-1, 18.6-2.3-т заасан хэргээр АТГ 2024 онд эрүүгийн хэрэг үүсгэн, жилийн өмнө МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн яг өмнө яллагдагчаар татан, цагдан хорьсон юм. МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал 2024.11.28-нд болсон. Тус хурлаар ХАҮТ-ын шинэ ерөнхийлөгчийг сонгох нөхөн сонгууль явагдсан. Уг сонгуульд Т.Дүүрэн нэр дэвшсэн.

Гэтэл АТГ 2024.11.27-нд түүнийг саатуулж, ШШГЕГ-ын Цагдан хорих төвд цагдан хорьсон юм. Тэрээр энэ тухайгаа “Намайг үндэслэлгүй хэргээр гэнэт дуудаж, 30 хоног таслан хорихоор боллоо. Миний бие өөрийн биеэр бус ч танхимын нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байгааг үүгээр мэдэгдэж байна” гэж цахим хуудсаараа мэдээлсэн байв.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *