ОХУ-ын Агаар, сансрын хүчний Ерөнхий командлалын Нислэгийн аюулгүй байдлын албаны бүрэлдэхүүнтэй хамтарсан агаарын хөлгийн нислэгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр туршлага солилцох анхдугаар зөвлөлдөх уулзалт боллоо.
Уг зөвлөлдөх уулзалтаар нислэгийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны эрх зүйн орчин, болзошгүй осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний удирдлага, зохион байгуулалт болон осол, зөрчлийг шинжлэн шалгах арга аргачлалын талаар харилцан санал солилцсон юм.
Мөн нислэгийн аюулгүй байдлыг хангах, Агаарын цэргийн мэргэжилтнүүдийн сургаж бэлтгэх чиглэлээр 2 талын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал байгааг онцоллоо. ОХУ-ын АСХ-ний Нислэгийн аюулгүй байдлын албаны хэрэгжүүлдэг үйл ажиллагааны онцлог, нэн ялангуяа агаарын хөлгийн осол, зөрчлийг шалган шинжлэх ажиллагааны дэс дараалал, нислэгийн мэдээллийг агуулах бодит шалгалтын материалыг хэрхэн шинжлэх, сэргээх, судлан тогтоох аргачлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийЖээ.
