Японы шинэ Ерөнхий сайд Ким Жон Унтай уулзах хүсэлтэй


Японы шинэ Ерөнхий сайд Санаэ Такаичи Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Сүүлийн 20 жилд Японы нэг ч удирдагч Ким Жон Унтай уулзах хүсэлтэй байна гэж хэлж байгаагүй юм.

Даваа гарагт Санаэ Такаичи “Бид Хойд Солонгост уулзалт хийх хүсэлтээ уламжилсан” гэж мэдэгджээ. Энэ нь Японоос олон арван жилийн өмнө барьцаалж авсан иргэдийг Хойд Солонгосоос нэхэж буй үйлдэл юм. Энэ асуудал Япон, Хойд Солонгос хоёрын дунд шийдэгдээгүй хэвээр үлдсэн билээ. Япон болон БНАСАУ хоорондоо маш их дайтаж, мөргөлдөж байсан арвин түүхтэй болохоор хоёр улс тэр бүр уулзалт хийдэггүй байв. “Би хоёр улсын удирдагчийг хоорондоо нүүр нүүрээ харан уулзаж, дорвитой шийдэлд хүрээсэй гэж хүсэж байна” хэмээн Санаэ Такаичи мэдэгджээ.

Хойд Солонгосын тагнуулууд 1970-1980-аад онд Японы 17 иргэнийг хулгайлж барьцаалсан гэж Япон улс мэдэгджээ. Үүнээс 5 хүн 2002 онд эх орондоо эргэж ирсэн байна. БНАСАУ уг тоог худлаа гэж үгүйсгэсэн. Барьцаалагдсан хүмүүсийн зарим нь машины ослоор, зарим нь живж, зарим нь амиа хорлож өөд болсон байна. Уг асуудлыг нэгэнт дууссан гэж үзэж байгаагаа тус улс мэдэгджээ. Хойд Солонгос энэ асуудлыг олон жил үгүйсгэж ирсэн ч Японоос олон жилийн өмнө хүмүүс барьцаалсан гэдгээ анх удаа хүлээн зөвшөөрчээ.

Эх сурвалж: CNN


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *