Өчигдөр буюу 11-р сарын 4-нд АНУ-ын Кентакки мужийн Луисвилл хотын олон улсын нисэх онгоцны буудалд ачааны онгоц осолдсоны улмаас 7 хүн амь үрэгдэж, 11 хүн бэртжээ
Америкийн UPS компанийн эзэмшдэг тус ачааны онгоц Хавайн Хонолулу арал руу нисэхээр төлөвлөж байжээ. Тус онгоц газраас хөөрч байх үедээ осолдож, хурдны зам руу орон хэд хэдэн барилга мөргөсөн ба амиа алдсан хүний тоо одоогоор 7 болж өсчээ. Уг ослын улмаас 11 хүн бэртсэн бөгөөд онгоц осолдох болсон шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна.
Аврах багийнхан хэргийн газар шуурхай ажиллаж байгаа бөгөөд амиа алдсан хүний тоо цаашид ч нэмэгдэж магадгүй гэж мэдээлсэн байна.
Эх сурвалж: BBC
