Даваа гарагт Балба улсын Ялунг Ри ууланд цасан нуранги болж, 7 хүн амь үрэгдсэний дотор 5 нь гадаадын уулчин, 2 нь Балбын хөтөч байжээ. Балба улсын зүүн хойд хэсгийн Гималайн Нуруунд орших Ялунг Ри уул нь 5630 метр өндөр ба өндөр ууланд авирсан туршлагагүй анхан шатны уулчдад тохиромжтой гэж үздэг аж.
Даваа гарагийн өглөө орон нутгийн цагаар 10:30 цагт Ялунг Ри ууланд цасан нуранги болсны улмаас 7 хүн амиа алдаж, 8 хүн хөнгөн бэртсэн байна. Амиа алдсан 7 хүний дотор 2 Балба хөтөч, 2 Итали уулчин болон Франц, Канад, Германийн 3 уулчин байжээ. Хоёр хүний цогцсыг олсон ба аврагчид үлдсэн 5 хүний цогцсыг олохоор ажиллаж байна.
Өнгөрсөн долоо хоногоос эхэлж Гималайн Нурууны бүсэд цаг агаар муудаж, цасан шуурга ихээр орж байгаа тул эрх баригчид уулчдыг ууланд авирахгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: CNN
