Монгол Улсын 32,33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн зургаадугаар сарын 3-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүнээс хойш тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нээлттэй ярилцлага өгөөгүй. Тэгвэл тэрбээр NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцохоор өөрийн биеэр амлалт өгчээ. Тус ярилцлагын нэвтрүүлэг нь долоо хоног бүрийн Лхагва гарагт 20.30 цагаас NTV телевизээр гардаг юм
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцохоор болжээ
