УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудал их хурлын анхаарлын төвд байна. Энэ асуудлаар УИХ-ынгишүүн Ж.Баярмаагаас тодрууллаа.
-УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал цэцийн дүгнэлттэйхолбоотойгоор үүсэх үү?
-Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлт хоёр асуудал дээр гарсан. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн тангарагаасаа няцаж ҮндсэнХууль зөрчсөн гэж дүгнэсэн. Нэгэнт Үндсэн хууль зөрчсөнбол дараа нь яах ёстой талаар хууль зүйн үр дагавар байхёстой. Энэ тухай УИХ-ын тухай хууль болон Дэгийн тухайхуульд тус тус тусгасан байдаг. Тус хуулиудын 9.3 болон9.4-т УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд гэх мэт бусад албантушаалтууд Үндсэн Хууль зөрчсөн тохиолдолд, эгүүлэнтатах тухай асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ гэж заасан байгаа. Хэлэлцэхдээ УИХ хүлээн зөвшөөрвөл Төрийн байгуулалтынбайнгын хороогоор хэлэлцэнэ гэж заасан байдаг. ИнгээдТөрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд гарсаншийдвэр, дүгнэлтэд үндэслээд УИХ-ын чуулганаархэлэлцэнэ гэж маш тодорхой заасан. Харин Цэцийндүгнэлтэд үндэслэн ямар нэг хүлээн зөвшөөрөх эсэх тухайасуудлыг хэлэлцэхгүй гэж заасан байгаа. УИХ-ын Төрийнбайгуулалтын байнгын хороогоор УИХ-ын дэд даргыгогцруулах тухай асуудлыг хуулиараа хэлэлцэхгүй. УИХ-ындэд даргыг тухайн бүлэг нь огцруулах эсэх хүсэлтээ УИХ-д өгнө. Үүнийг нь УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ. УИХ-ын дэддаргыг эгүүлэн татах эсэхийг Их Хурлын гишүүдшийднэ.Миний зүгээс хуулиа бариад хэлэлцэх ёстой л гэжхарж байна.
–Тэгэхээр Х.Булгантуяа дэд даргыг эгүүлэн татах ёстойгэсэн үг үү?
-Эгүүлэн татах ёстой гэж заагаагүй. ҮХЦ-ийн зүгээс Үндсэнхууль зөрчсөн эсэхийг л заана. Өөр юу ч заахгүй. Тэгэхээрдүгнэлт хэсэг буюу Үндсэн хуулийг зөрчөөгүй гэж үзвэлзөрчөөгүй л гэнэ. Зөрчсөн гэвэл зөрчсөн гэсэн үг. Цэцийнгаргасан Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Харин Үндсэн хууль зөрчсөн гишүүнд ямар хариуцлагатооцохыг УИХ шийдэх ёстой.
-АН-ын бүлгийн зүгээс мэдэгдэл гаргаж ҮХЦ-ийншийдвэрийг дэмжинэ гэсэн байна лээ. Таны зүгээс ямарбайр суурьтай байна вэ?
-АН-ын бүлэг ҮХЦ-ийн дүгнэлтийг дагана гэдэг байрсууриа илэрхийлж мэдэгдэл гаргасан. Би ч гэсэн намынхаабайр суурийг дагана.
–Х.Булгантуяа гишүүнийг эгүүлэн татаж, оронд ньО.Содбилэгийг оруулж ирж шатахууны хангамжид ч нөлөөлөх боломжтой гэсэн яриа гарч байна. Энэ талаартанд ямар нэгэн мэдээлэл байгаа юу?
-Энэ талаар надад ямар ч мэдээлэл байхгүй. Ер нь эгүүлэнтатахгүй ч байж болно шүү дээ. Хэлэлцэх нь чухал байна. Магадгүй олонхоороо татахгүй гэдэг шийдвэр гарвалтатахгүй. Хуульд заавал эгүүлэн татна гэсэн зүйл байхгүй.
–Хэрэв эгүүлэн татвал О.Содбилэгийн нэр яригдажбайна л даа?
-Би Ардын намын асуудлыг яаж мэдэх билээ. Тухайн намөөрсдөө юу зөв гэж үзсэнээрээ л шийдэх байх.
–Х.Булгантуяаг дэд даргаас нь буулгаад гишүүнээр ньүлдээх нь зөв гэдэг байр суурь зарим гишүүдэд байналээ? та ямар байр суурьтай байна вэ?
-Би ахин дахин хэлээд л байна. ҮХЦ-ийн дүгнэлт юу гэжгарсан юм? Тэрийг л бид баримталж шийдвэрээ гаргахёстой.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
