Процессын шинжтэй алдаа гаргахгүй байх талаар сургалт авлаа


Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөхөд анхаарах асуудал, нотариатын зуучлалаар эрхийн улсын бүртгэл хөтлөх мэдлэг олгох тухай” сэдэвт ээлжит сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Сургалтад УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч, улсын ахлах бүртгэгч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн нар танхимаар, Нийслэлийн 9 дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч, улсын ахлах бүртгэгч нар, 21 аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч, сумдын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх эрхтэй улсын бүртгэгч нар цахимаар хамрагдав.

Энэ үеэр процессын шинжтэй алдаа гаргахгүй байх талаар дараах мэдлэгийг олгожээ.

  • Метадата зөв шивж оруулах /Татварын орлого, үнийн дүн гэх мэт/
  • Үл хөдлөх эд хөрөнгийн шилжилтийг бүртгэхдээ гэрээний үнийн дүнг шинэчлэх
  • Нотариатын зуучлалыг дэмжиж, нэгдсэн ойлголттой хамтарч ажиллаха
  • Эрхийн улсын бүртгэл хөтлөх, засвар өөрчлөлт хийх тухай бүх логийн бүртгэл хадгалагдаж байна
  • Ажлын урсгал, бүртгэх дарааллыг дотоод зохион байгуулалтыг зөв хийх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *