Х.Булгантуяаг өнөөдөр Ж.Бат-Эрдэнээр солино


УИХ-ын дэд дарга, гишүүн Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц дүгнэсэн. Иймд түүнийг дэд даргын албан тушаалаас чөлөөлөх, УИХ-ын гишүүний сонгуульт ажлаас эгүүлэн татах асуудлыг өнөөдөр УИХ хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо. Албан тушаалтны талаар гарсан ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ-д хянахгүй, гагцхүү шийдвэр гаргах үндэслэл болно. Тэгэхээр УИХ өнөөдөр Х.Булгантуяагийн талаар шийдвэр гаргахдаа ҮХЦ-ийн дүгнэлтэд үндэслэнэ гэсэн үг.

Энэ асуудлыг өнгөрсөн 7 хоногт хэлэлцэх байсан ч зөвхөн дэд даргын хувиар хариуцлага тооцохоор МАН-ын бүлэг УИХ-д оруулж ирсэн юм. Иймд АН-ын бүлэг Х.Булгантуяаг их хурлын гишүүний хувиар давхар хариуцлага тооцох ёстой гэж шаардсан. Х.Булгантуяад УИХ-ын дэд дарга бөгөөд гишүүний хувиар хариуцлага тооцох гүй бол УИХ-ын дэгийн тухай хууль зөрчинө, хууль зөрчихгүй хэмээн УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *