Агаарын ачаа тээврийн хяналтын нэгжийн сургалт хийжээ


Гаалийн байгууллага НҮБ-ын Гэмт хэрэг, мансууруулах бодистой тэмцэх албатай хамтран алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

2023 оноос НҮБ-ын Гэмт хэрэг, мансууруулах бодистой тэмцэх албатай хамтран улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан барааны хууль бус эргэлттэй тэмцэх, алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд гаалийн байгууллага хамтын ажиллагааны хүрээнд Зүүн өмнөд азийн орнуудын гаалийн байгууллагын дунд зохион байгуулж буй мансууруулах бодис болон зэрлэг ан амьтны эд эрхтнийг олон улсад хууль бусаар худалдаалах гэмт хэргийг илрүүлэх зорилго бүхий “Mekong Dragon”-V, VII цуврал арга хэмжээнд алба хаагчдаа хамруулах, “Агаарын ачаа тээврийн хяналтын нэгжийн сургалт”-ыг алба хаагчдад тус тус зохион байгуулан ажиллаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *