Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 хорооны нутагт энэ оны 11 дүгээр сарын 6-ны 04:00 цагийн орчимд зам дээр ажил хийж байсан хүнийг машинаар мөргөөд, зугтсан хэрэг гарчээ. Уг машинд мөргүүлсэн хүн нас барсан байна. Осол гаргаад, хэргийн газраас зугтаасан жолоочийг шуурхай эрэн сурвалжилж, 19 настай А болохыг олж тогтоожээ. Уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна гэж ЦЕГ мэдээлэв.
Замын ажил хийж байсан хүнийг машинаар мөргөж, хөнөөгөөд зугтжээ
