АНУ-ын Тээврийн яамны нарийн бичгийн дарга Шон Даффи “Хэрэв Засгийн газрын 0 зогсолт энэ хэвээрээ үргэлжилбэл агаарын тээврийн салбарын 10% нь буюу нисэх онгоцны 40 том буудал баасан гаргаас эхэлж үйл ажиллагаагаа зогсооно” гэж анхааруулжээ. Тус улсын Засгийн газар төсвөө баталж чадаагүйн улмаас 10-р сарын 1-нд үйл ажиллагаагаа зогсоогоод, 36 хонож байна. Үүний улмаас агаарын тээврийн салбарын хяналтын ажилтнууд цалингаа авч чадахгүйд хүрсэн юм. Тээврийн хяналтын ажилтнууд өвчтэй гэж хэлж чөлөө авах, хажуугаар нь өөр ажил олж хийх нь олширсон тул Агаарын тээврийн яамны сайд ийм шийдвэр гаргасан байна.
“Засгийн газар үйл ажиллагаагаа зогсоогоод, ингэж удаж байгаа нь гайхмаар зүйл. Агаарын тээврийн хяналтын ажилтнууд цалингаа авч чадахгүй бүтэн сар болж байгаа нь бүр ч гайхмаар хэрэг” гэж Холбооны Агаарын тээврийн сайд Брайан Брэдфорд мэдэгджээ.
Үйл ажиллагааг нь зогсоох гэж байгаа нисэх онгоцны буудлуудыг пүрэв гарагт зарлах юм байна. Энэ нь АНУ-д өдөрт нисдэг байсан 3500-4000 онгоцны нислэгийг цуцална гэсэн үг.
Эх сурвалж: BBC
