Долоо хоног бүр хүрдэг “Лхагвын тойм” нэвтрүүлгийн шинэ долоо хоногийн дугаарт УИХ-ын гишүүн С.Ганбаатар оролцлоо. Түүнтэй УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол бүрэн эрхийн хугацаанд шалгах уу, эсвэл түдгэлзүүлэх үү, мөн хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа хэрэг зэрэг цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-За хөдөө яваад ирлээ. Хоёулаа шууд ярилцах нөхцөл байдал бүрдлээ. Сайн явж ирэв үү? Хаа хүрээд ирэв.
За би Баянхонгор яваад ирлээ. Тэгээд та бүхнийг сайхан ярилцлаганд урьсанд баярлалаа.
– Өнгөрсөн хавраас хойш бас тантай холбоотой олон зүйлүүд яригдаад байлаа. За энэ дээр бас зарим мэдээллийг тодруулъя. Дээрээс нь нөхцөл байдал үйл явц яаж өрнөх үү гэдгийг бас харъя гэсэн байдлаар нэг их жаахан анзаарсан. За ер нь сүүлийн үед авч байгаа мэдээллээр бас тань дээр бас хэрэг төвгийн асуудлууд яригдаад байх шиг байна. Сүүлд бас нэг хуулийн төсөл санал гаргасан байна. Цэц рүү явах энэ хүрээнд бас нэг тодорхой зүйлүүдийг сонсъё. За энэ төсөв, Монголын улс төрд өрнөөд байгаа зүйлүүд дээр бас олон жил улс төрд явсан хүн. Улсын Их Хурлын гишүүний хувьд ямархуу бодолтой байна вэ гэдгийг сонсъё гэсэн байдлаар хүрсэн юм. За хоёулаа гол асуудал руугаа шууд оръё. Тиймээ. Миний хувьд хамгийн анхаарал татсан хамгийн сонирхол татсан сэдэв бол таны энэ санал байлаа л даа. Энэ санал бол ерөөсөө Их хурлын гишүүнийг дөрвөн жилийн хугацаа буюу бүрэн эрх байгаа үед нь шалгахгүй байя гэдэг тайлбар явсан. Та бол энэ дээр өөрийн гэсэн тайлбараа хэлж байна лээ. Энэ саналаа яагаад гаргасан юм бэ? Их Хурлын дарга Б.Амарбаясгалан даргад тухайн үед хүргүүлж байсан юм байна ш дээ. Есдүгээр сарын 24-нд.
Хэвлэл мэдээллээр сошилоор энийг ялангуяа Баттөмөрийн Энхбаяр бол бүр зуун хувь гүтгэж дөрвөн жил. Одоо бүрэн эрхийн ард гишүүдийг нуух нуугдахыг. С.Ганбаатар дэмжиж, одоо зарим Б.Бат-Эрдэнэ гээд сохор нохой дүйвээнээр гэдэг шиг нэг залуу худлаа яриад байх юм. Бүр гүтгээд байх юм. Одоо та бол сэтгүүлч хүн. Яг нөгөө баримтаа харж ярьж байгаа юм. Би одоо баримт дээр яръя.
-Хоёулаа энийг өнөөдөр мухарлая.Ер нь ямар зүйл санаачилсан юм. Тэр нь ямар үр дагавартай юм бэ гэдгийг нарийвчлаад яръя.
Тэгье. Тэгэхлээр тэдний гүтгэж яриад байгаа сошиалаар баярлан хөөрч сэвээд байгаа юм бол С.Ганбаатар За тэр бүр хуулийн төсөл санаачилсан гэж зарим нь яриад байна. Үгүй шд. Энэ чинь Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай. Тэр нь юу вэ гэвэл тэднүүсийн яриад байгаа шиг дөрвөн жил Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн ард нуугдаад хулгайч нуугдаад байна гэх боломжийг л баталгаажуулж байна гэж яриад байгаа. Яг эсрэгээр нь зуун хувь эсрэгээр нь. За би тайлбарлая. За танд энэ миний гаргасан хүсэлт байгаа байх. За байна. Энэ байна. Бүүр оригоороо байх шив дээ. Бүр цэнхрээр. За би.
-Энийг татаж авсан юм.
Сайн байна? Тэгэхлээр та хоёрдугаар параграфыг нэг харчаарай. Улсын Их Хурлын гишүүн үндсэн хуулийн 29.3-р зүйлд Улсын Их Хурлын гишүүн, гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ. Холбогдсон эсэхийг нь шууд түдгэлзүүлнэ. Энэ миний санал өөрөөр хэлбэл зүгээр нэг жирийн иргэн очиж хууль хяналтын байгууллага шалгуулах бүрэн эрхтэй хүн очиж шалгуулах хоёр хоёр өөр, бүрэн эрхийн ард нуугдахгүйгээр шууд очиж бүрэн эрхээ түдгэлзүүлээд шалгуулах түтгэлзүүлэх гэжийшд. Тэгээд 29.3-р зүйлийн дараагийнх нь юу вэ гэвэл түтгэлзүүлээд яг иргэнтэй адилхан болчхоод шалгуулсны дараа шүүхээр гэмт хэрэгтэй байна гэх юм бол шууд татгалзуулаад сонгуулийн зарлана л гэсэн үг. Миний ярьж байгаа юм нь энэ. Тэгэхлээр Үндсэн хуульд миний санаа ойлгогдсон уу? Би дараагийхийг нь тайлбарлаад ярья. Тэгээд одоо би цаасан дээр бичсэнийг ярьж байна шд. Энэ дээр дөрвөн жил нуугдана гэдэг үг олоод өг. Тэр Баттөмөрийн Энхбаярыг бол тэрийг би анх зүгээр худалч залуу байнаа л гэсэн. Шал худлаа залуу байна лээ. Одоо би хоёр дахь гол юмаа ярих гэсэн юм. Улсын Их Хурлын тухай хуулийн 45.2.2, 45.2.3 нь Үндсэн хуулийг зөрчөөд байна. Өөрөөр хэлбэл 45.2.2, 45.2.3-р зүйл заалт нь Улсын Их Хурлын гишүүнийг байцаахдаа шалгахдаа бүрэн эрхтэй нь шалгаад байх тийм орон зайг нь бий болгочихсон. Одоо би танд үзүүлье. 45.2.2 гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд эрүүгийн хэрэг үүсгээд дөрвөн жил явна. Үүсгээд л байна. Үүсэнгүүтэл нь бүрэн эрхийг нь түтгэлзүүл гэдэг үндсэн хуулийн заалт энд зөрчигдөөд байгаа байхгүй юу? Үүсгээд бүрэн эрхтэй нь яваад байна.
Хоёрдугаарт үүсгэсэн бөгөөд түүнийг албадан саатуулах баривчлах, зүгээр л албадан саатуулаад баривчлаад байна. Дөрвөн жилд бүрэн эрхтэй нь ингэж явна.
54.2.3 гишүүнийг эрүүгийн хэрэгт шалгаж, яллах дүгнэлт үйлдэж гэж байгаа. Бүр шалгаад яллах дүгнэлт үйлдээд хүн алчихсан байна ч гэдэг юм уу хулгай хийчихсэн байна ч гэдэг юм уу баахан юм яриад яллах дүгнэлт үйлдэх хүртлээ бүрэн эрхтэй нь явуулна. Та нарт би сонин юм хэлье. Одоо хоёр парламент дамнаад бүрэн эрхтэйгээ шалгуулаад байнга шүүх рүү дуудагдаж байгаа хүн байгаа ш дээ. Одоо миний мэдсэнээр 17 Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхтэйгээ шалгуулж байгаа.
Улсын Их Хурлын гишүүнийг Хууль хяналтын байгууллагынхан түүний түүн дотор гар хөлөө шургалуулсан, төрийн өндөр албан тушаалтнууд Улсын Их Хурлын гишүүнийг бүрэн эрхтэй нь шалгаад дарамтлаад нөлөөлөөд байх сонирхолтой байна. Энэ бол хамгийн ноцтой асуудал. Улсын Их Хурлын гишүүн байнга дуудагдаад байцаагдаад шалгагдаж байгаа үед ард түмний 3.5 сая хүний төлөө кнопоо дарах тэр кноп байнга байцаагчийн ширээний өмнө сууна гэсэн үг шүү дээ. Бүрэн эрхийн түдгэлзүүлчхээд байцаа шалга. Ерөөсөө үндсэн санаа нь энэ. 45.2.2, 45.2.3-нь Үндсэн хуулийн 29.3-ыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт холбогдонгуут нь бүрэн эрхийг нь түдгэлзүүл. Миний санаа энэ. Миний энэ санаа таны наад цаасан дээр чинь бүрэн тусгагдсан байгаа.
–Үндсэн хуулийн 29.3-ын дагуу 45.2.2, 45.2.3-ыг өөрчлөөч ээ гэдэг зүйлийг их хурлаас, цэц рүү хүсэлт өгүүлэх гэсэн таны албан бичиг зөв үү.
Зөв. ҮХ-ийн 29.3-ыг бүтнээр нь уншиж өгье.
Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна гэж заасан байдаг.
Тэгхээр хүнийг УИХ-ын гишүүнд дэвшихлээр маш олон газраас тодорхойлолт авдаг. УИХ-ын гишүүн болонгуут л тэр нь дээр гэмт хэрэг тохно гэдэг бол тэр хүний кнопыг нөлөөлж ашиглах гэж байгаа бүлэглэлүүд ажилдаа орлоо гэсэн үг. Хоёрдугаарт өмнөх гэмт хэрэгт холбогдоно гэдэг бол 126 бүгдийг нь гэмт хэрэгт холбогдуулах боломж үүсэж байна. Тэгвэл миний хэлэх гэж байгаа санаа 29.3-т өмнөх амьдралын хэргийг үүсгэж болно. Ганцхан бүрэн эрхийг нь түдгэлзүүл. Бүрэн эрхтэй байхдаа 20 жилийн өмнө “Чи адууны хулгай хийжээ” гэдэг юм гаргаж ирээд ноцоод байна аа гэдэг бол тэр хүний кнопыг Оюутолгой, Уран шиг аюултай зүйлүүдээр барьцаалж ашиглах үүд хаалга үүснэ гэж яриад байгаа юм. Би бүрэн эрхээс нь түдгэлзүүлээд шалга л гэж байгаа.
– Таны хэлж байгаагаар шүүхээр тогтоогоогүй байхад нь шууд гишүүнээс бүрэн аваад хаячъя гэсэн үг үү.
Түдгэлзүүлэх гэж үг байгаа. Татгалзуулах тухай яриагүй.
-Одоо яг энэ зарчмаар явж байгаа шүү дээ.
Үгүй.
-Тэгэхээр та энийг яаж өөрчлөх гээд байгаа юм бэ?
Жишээ нь би, 17 гишүүн огт түдгэлзүүлэхгүйгээр гишүүний ажлаа хийгээд, кнопоо дараад 3.5 сая хүний төлөө маш их мөнгөний дүнтэй шийдвэрээ гаргаад байцаагдаад явна гэдэг бол буруу. Би энийг түдгэлзээ л гэж байгаа юм. Таны ярьж байгаа шиг дархлагдсан хулгайч нарт энэ заалт нээх хамаагүй. Яагаад гэвэл дархлагдсан том том уул уурхайн мөнгөөр монголын ард түмэнд нөлөөлж байгаа маш том улс төрийн нөлөөтэй бүлэглэлүүд, ялангуяа хууль хяналтын байгууллагад хүнээ оруулчихсан бүлэглэлүүдэд энэ ямар ч хамаагүй.
-Яагаад?
Тэд хууль хяналтын байгууллагад маш нөлөөтэй гэж би үздэг. Төрийн том том албан тушаалууд дээр, сонгуульд тэднүүс л мөнгө өгдөг. Тэд л сонгуулийн компанит ажлыг санхүүжүүлдэг. Дараад нь нөлөөгөө тогтоодог. Яг энэ маргааш их хурал дээр босно уу унана уу ямар нэгэн байдлаар Монголын ард түмэнд буруу зөвөөр дуудуулан байж хэн нэгэн энэ саналыг гаргах хэрэгтэй. Яг энэ хэвээрээ явбал Монголын Улсын их хурал үргэлж бүлэглэлүүдийн хараат байдал хяналтад байна. Одоо хэвлэл мэдээллээс харахад 20-иод гишүүд амьдралын аль нэг нөхцөлд нь үүссэн хэргээр байнга шалгуулна гэдэг бол УИХ-ын ард түмний төлөө шийдвэр гаргах тэр эрхэнд нөлөөлнө. Шийдвэр гаргахдаа хэнээс ч айхгүйгээр сонгогчдынхоо төлөө шийдвэр гаргадаг байх тэр боломжийн төлөө би энэ саналыг хэлж байгаа юм.
-Тэгээх 126 гишүүн амьдралынхаа аль ч нөхцөлд ямар нэг гэмт хэрэг үйлдэж байсан гэж та хэлхгээд байна. Тийм үү?
Бүр гэмт хэрэг байхгүй байсан ч гэсэн хүн нь байвал хэрэг нь олдоно оо гэдэг байдлаар өнөөдөр АТГ, Прокурор ажиллаад эхэлчихсэн.
–45.2.2, 45.2.3-ыг та өөрчилье гээд байгаа юм уу эсвэл энэ хоёр заалтыг их хурлын тухай хуулиас авч хаяач ээ гээд байгаа юм уу?
Энэ 45.2.2, 45.2.3-дээр гишүүн байхад нь, бүрэн эрхтэй байхад нь хүний төлөө, Оюутолгойнх шиг шийдвэр гаргадаг байхад нь мөрдөөд шалгаад байдаг байдлаа боль оо. Зүгээр л түдгэлзүүлчхээд шалга аа. Би нэг чухал юм хэлье. УИХ-ын гишүүнийг ард түмний төлөө том шийдвэр гаргадаг эрхээс нь байхгүй болгочхоод шалгах юм бол эднүүсийн нийнтэглэж байгаа эднүүсийг барьцаалж шийдвэр гаргуулахыг хүсэж байгаа улс төр эдийн засгийн дарангуйлагч бүлэглэл ямар ч хэрэггүй болж эхэлнэ.

-Харин ч бүр таныхаар хэрэгтэй болох юм биш үү. Одоо бол шалгалтын үйл явц явж байна. Та энэний нэг жишээ гээд явж байна. Шалгалтын үйл ажиллагаа яваад өнгөрсөн хавраас хойш олон нийт рүү мэдээллүүд гарч ирээд одоо прокурор дээр хэрэг орж ирээд магадгүй ямар нэг байдлаар таныг буруутай гэж үзээд бүрэн эрх нь шалгахад С.Ганбаатар гишүүн их хурлын гишүүний бүрэн эрх нь саад болоод байна аа гэвэл магадгүй ерөнхий прокурор санал оруулж ирэх байх одоо. Таны хэлж байгаа юмаар хэрэгтэй гэж үзлээ шууд тасалж авчхаад их хурлаас нь буулгаад шалгаад явчих нь гэдэг чинь харин ч нөгөө хүмүүсийг барьцаанд оруулаад тэндээс нь холдохгүй байхын тулд үг хэлэнд нь ороод тэгээд та өөрөө хэлээд байна ш дээ. Энэ шүүх прокурор, хуулийнхнаар дүүрэн гар хөл байна. Энэ гар хөл ажиллаж эхэлбэл яах вэ? Та энийг тооцож үзсэн үү?
Ажиллаад эхэлчихсэн. Аль хэзээний.
-Таны өөрчлөлт чинь тэр гар хөлийг нь улам төгөлдөршүүлэхгээд байгаа юм биш үү.
Би ямартай ч өөрийн байр суурийг хэллээ. Таны санаагаар бүрэн эрхтэйгээ байгаад шалгуулаад, мөрдүүлээд яллах дүгнэлтээ үйлдүүлээд шүүх дээр дуудагдаад явж байх нь тэр хүний 3.5 сая хүний төлөө шийдэх шийдвэрт ямар ч нөлөөгүй гэж хэлэх гэж байгаа юм байна ш дээ.
–УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлье гэдэг зүйлийг прокуророос оруулж ирэхэд нь их хурал яагаад хэлэлцдэг гэж та боддог юм. Та чинь 12 дахь жилдээ, гурав дахь удаагаа энэ парламентад суух гэж байгаа хүн шүү дээ.
Яагаад гэвэл тэр чинь 3.5 сая хүний төлөө дэндүү их мөнгөний уул уурхай, Оюутолгой шиг том шийдвэр гаргадаг учраас тэр шийдвэр гаргадаг кнопыг барьцаалах вий гэж түрүүлж оруулж ирж байгаа байхгүй юу. Тэгвэл барьцаалдаггүй болгох хэрэгтэй байхгүй юу. Барьцаалуулна ш дээ. ҮХ-ийн 45.2.2, 45.2.3 2019 оны өөрчлөлт. Урьд нь 2012-2016 оны үед бий гишүүн байсан. Тэгэхэд УИХ-ын гишүүний гэр бүл, дүүгийн шоронд хийж нөлөөлдөг байсан. Энэ бол тухайн үед хэвлэл мэдээллээр шуугьж гарч байсан зүйл. “Дүүг маань шоронд хийгээд зовоогоод байна. Би хуралд орохгүй ээ. Би орж чадахгүй нь ээ” гэдэг асуудал болж байсан. Тэр нь шиг одоо бол өөрийн бариад хориод яллаад явж байгаа байдал дээр ард түмний төлөө хэнээс ч айхгүйгээр хэнээс ч хараат бишээр шийдвэр гаргах тусгаар тэр байдалд нөлөөлөл орчоод байна аа л гэж би хэлээд байгаа.
-Би танаас дахиад нэг асуугаад үзье. 45.2.2, 45.2.3 гэдэг заалтууд чинь тухайн гишүүнийг, гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж байх явцад нь ямар нэгэн байдлаар нөлөөлөлд ороод гүтгэгдээд, эсвэл үнэхээр асуудалтай болоод асуудал нь зөвөөр явах гэж байхад нь тэр нь дээр нөлөө үүсэх вий гэдэг зүйлийг тухайн процесс өрнөсний дараа яаж шийдэх вэ гэдэг зүйл ш дээ. Бид нар энийгээ алга болгочихоор жинхэнэ таны хэлдгээр бүлэглэлийн гар хөл, уул уурхай яадаг яадаг ч билээ тэгээд явчих юм биш үү.
Тэгэхээр та бол бүрэн эрхтэйгээ шалгуулаад байцаагдаад яваад байх нь зөв өө л гэхгээд байгаа юм байна ш дээ.
-УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлнэ гэдэг нь шүүхээр тэр хэрэг эцэслэгдсэний дараа нэг бол тэр хүнийг их хурлын гишүүнээс хассан тогтоол нь гараад явна. Хэрвээ энэ хүн гэм буруугүй байна гэвэл буцаж орж ирээд хууль тогтоох ажлаа хийгээд явна аа л гэсэн өнцөг. Таныхаар бол шууд гаргаад тавьчихаар тэр хүн чинь тэгээд жинхэнээсээ барьцаалагдана. Монгол төр чинь парламент чинь өөрөө хэцүүднэ шүү дээ.
Лхагваа чи эгүүлэн татах, түдгэлзүүлэх хоёрыг холиод байх шиг байна. Түдгэлзүүлэх гээд байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл байцаагдан шалгагдаж байх үедээ шийдвэр гаргахгүй байх ёстой. Тэгээд тэр нь одоо худлаа гүтгэлэг байна гэвэл ороод ирнэ биз. Тэгвэл тэгээд сэргээчихье. Эгүүлэн татна гэдэг бол буцахгүй шүү дээ.
-Би энэ таны бичгээс дахиад нэг хэсгийг уншаад асууя гишүүнээ. Хоёр дахь хуудасны доод талаасаа хоёр дахь цаасан дээр байна. Нөгөө л 45.2.2, 45.2.3 гэсэн заалтуудыг та дурдаад их хурлын гишүүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх төрөл бүрийн ажиллагааг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Энэ ажиллагаа нь өргөсөн тангаргаасаа няцаагүй тангараг өргөсөн цаг хугацаанаас хойш гэмт хэрэгт холбогдоогүй байхад нь эрүүгийн хэргийг хянах процессын бүх төрлийн ажиллагаанд оролцуулж байгаа нь мөн л гишүүнийг ард түмнийг төлөөлөх ажлаа хэнээс ч хараат бусаар бүрэн дүүрэн гүйцэтгэхэд маш том саад дарамт шахалтыг үзүүлж байна гэж энэ дахиад л миний асуугаад байгаа их хурлын гишүүнээс өмнөх гэмт хэрэг хамаагүй юмаа гэдэг зүйлийг энэ санаан дээр дахиад оруулаад ирсэн байна. Та энийгээ юу гэж тайлбарлах вэ.
За би танаас нэг юм зүгээр тодруулчихъя. Улсын их хурлын гишүүнд нэр дэвшихийн тулд эрүүгийн хэрэгт холбогдож байгаагүй ээ гэж АТГ, Шүүхээс, Прокуророос тодорхойлолтууд авдаг. Тэгээд ерөөсөө гэмт хэрэгт холбогдож байгаагүй хүмүүсийг хүмүүс сонгодог. Энэ тодорхойлолт ер нь хэнд ч хэрэггүй юм уу худлаа юм уу энэ дээр дүгнэлт байдаг болов уу?. Та юу гэж бодож байна.
-Би тэгвэл танаас дахиад нэг асуултаар хариултаа хэлье. Өнгөрсөн парламентын үед Их хурлын хоёр гишүүнийг бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн шүү дээ. Та санаж байгаа биз Ж.Мөнхбат болон танай намын Ажнай Бат-Эрдэнэ. Энэ хүмүүс чинь адилхан таны наад хэлсэн тодорхойлолтыг аваад орж ирсэн ш дээ.Тэгэхээр яасан байх нь уу? Тэгэхээр гэмт хэрэг гэдэг бол хөөн хэлэлцэх хугацаа гэдэг зүйлээр л илрэхгүй бол тэр зүйлдээ байхгүй, болохгүй бол хэзээ ч илрэх боломжтой зүйл. Магадгүй авлига авсан хүн алсан өшөө өөр төрлийн гэмт хэрэг хийсэн хүмүүс тэрийгээ нуусан, тэрийг нь хэлэхээс нь айдаг байсан хүн илчилсэн тохиолдолд хэзээ л бол хэзээ илэрнэ. Энэ юун дээр яригдах уу? гэхээр тухайн гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацаатай байна уу, үгүй юу гэдгийг ярихаас биш гишүүнээс өмнө байхдаа гэмт хэрэг хийсэн үү, гишүүн байхдаа гэмт хэрэг хийсэн үү гэдэг таны албан бичгээр явж болохгүй байхгүй юу. Хэрвээ энүүгээр шийдчих юм бол энэ парламент чинь дүүрэн гэмт хэрэгтнүүд орж ирэх хүсэл сонирхол төрнө ш дээ. Одоо 126 гэмт хэрэгтэн зарим нь мөн биш гээд яриад байна. Гэтэл жинхэнэ эрүүгийн гэмт хэрэгтнүүд жинхэнэ авлигынхан бүгд гишүүн болохын тулд нөгөө мөнгө хүн хүч юмаа зараад Парламент руу ороод ирвэл яах вэ?
Нэгдүгээрт, таны хариултаар хууль хяналтын байгууллага гэмт хэрэг хийсэн байсан ч гэсэндээ энийг Их хурлын гишүүн болохоор нь дэгээдэж унагааж, үүнийгээ том ашиг болгоё гэж бодож байгаа юм шиг. Ерөөсөө тэр гэмт хэргийг нь бас хамтарч нуудаг юм шиг болчих гээд байна. Хоёрдугаарт, тэр тодорхойлолт хэнд ч хэрэггүй юм байна гэдэг нь тодорхой боллоо. Гуравдугаарт, би таны хэлсэн дээр өмнөх тэр зүйлүүдийг ярьж байгаа нь өмнөх зүйлүүд дээр гэмт хэргийн илрүүлэлтийн асуудлыг ярьж байгаа нь тангарагтай холбоогүй шүү гэдгийг хэлээд тэгэхдээ л өмнөх амьдралын өмнөх тэр гэмт хэрэг гарлаа л бол тэр бүрэн эрхийн түдгэлзүүлээ л гэдэг ганцхан санааг хэлж байгаа. Дөрөвт нь таны түрүүний ярьсан хоёр хүн байна шд. Одоо хүртэл шийтгэгдээгүй ш дээ. Өөрөөр хэлбэл тэрийг хууль хяналтын байгууллага гүтгэсэн гэсэн үг болж байна. Одоо хүртэл ял аваагүй. Тэгэхлээр тэднүүс бол үндсэндээ хүмүүсийг дэгээдэж унагааж нөлөөлдөг дарамталдаг зовоодог. Чамайг шоронд хийнэ шүү гэдэг энэ төр засгийн дээр байгаа. Улс төр, эдийн засгийн том бүлэглэлийн гарт орчихсон байгаа.Тэднүүсээр дамжуулж хууль хяналтад нөлөөгөө шургуулсан байгаа энэ хүмүүсийн нөлөө парламентад их орж ирэх юм бол улс оронд аюултай. Тэгсэнд орвол зүгээр л бүрэн эрхийг нь хурдан түдгэлзүүл ээ гэдэг асуудлыг л би ярьж байгаа.
-Харин таны ярьж байгаа таны албан бичиг хоёр зөрөөд байгаа байхгүй юу.
За саяын ярьснаас юу зөрсөн. Чи нэг ярдаа.
-За. Би танд ахиад уншиж өгөх үү.
За тэг. Уншиж өг.
-Их хурлын гишүүнд холбогдуулан амьдралын цаг хугацааны аль ч үед хийсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбогдуулан хэрэг үүсгэж болохоор үүнээс улбаалан түүнийг албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, асуудлыг шууд УИХ-д Ерөнхий прокурорт оруулахаар хуульчилсан байгаа нь Үндсэн хуулийн 29.3-г зөрчиж, УИХ-ын гишүүний ард түмнийг төлөөлөх үндсэн үүрэгт саад болсон зохицуулалт байна.
Хоёр дахь нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Энэ 45.2 45.3 хоёроор шалгах нь за энэ ажиллагаа нь өргөсөн тангаргаасаа няцаагүй тангараг өргөсөн цаг хугацаанаас хойш гэмт хэрэгт холбоогүй байхад гэж байгаа юм. За тэгвэл би танаас асууя. Тангараг өргөсөн цаг хугацаанаас хойш гэмт хэрэгт холбогдоогүй гэдэг нь яг ямар учир утгатай үгийг та энд оруулсан юм.
За. Би хоёр зүйл хэлье. Би товчхон ярья. Яг миний хүсэж байгаа зүйл ингээд эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулах янз бүрийн үйл ажиллагаанд оруулах энэ байдал нь УИХ-ын тэр шийдвэр гаргах, ард түмний төлөө шийдвэр гаргах нөхцөл байдалд нь нөлөөлөөд байна. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээ ч ээ гэж байгаа. 29.3-ын эхэн дээр бүрэн эрхийг нь гэмт хэрэгт холбогдонгуут нь бүрэн эрхийг нь түдгэлзүүл гэж байгаа. Тэрийг би эхэнд нь яриад байгаа 29.3. хоёрдох юм нь юу гэвэл 29.3-г л сайн үзмээр байгаа юм даа.
-29.3 Би танд уншаад өгөх үү. Энэ цаасан дээр байна л даа.
За. Та унашдаа.
-Үндсэн хуулийн 29.3.УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. УИХ гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай саналыг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна гээд маш тодорхой заагаад л өгчихсөн байна.
Энийг л би дэмжээд байгаа. Чи хардаа. Би дахиад тайлбарлая. УИХ гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ, бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гэж байгаа шүү энэ чинь Үндсэн хууль шүү дээ би зохиогоогүй.
-Энэ нь юу гэсэн үг юм.
Бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ л гэсэн үг.
-Гишүүн байхдаа гэсэн үг үү.
Гишүүн байхдаа гэсэн үг. Энэ Үндсэн хууль шүү дээ. Чи энийг шүүмжилж болохгүй шүү дээ.
-Үгүй. Үгүй. Шүүмжлээгүй. Би зүгээр таныг юу гэж ойлгож байгаа юм болоо л гэж асуугаад байхгүй юу.
Бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж, гишүүн байхдаа өргөсөн тангаргаасаа няцсан бол энэ үндсэн хууль шүү дээ няцаж үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах гэж үг байгаа байхгүй юу. Эгүүлэн татах.
Хоёрдох заалтыг нь хар. Одоо би дандаа түдгэлзэх заалт яриад байгаа ш дээ эхнээсээ. УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудал, холбогдсон тухай асуудал гээд монголоор бичсэн байна. Холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, одоо хэлэлцэхгүйгээр холбогдуулаад шалгаад яллаад дүгнэлт хийгээд яваад байна. Энэ хооронд тэр хүнийг дарамталж янз бүрийн шийдвэр гаргуулах магадлал ихтэй. Тэгвэл Үндсэн хуульд зааснаар УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Одоо түдгэлзүүлэхгүйгээр зүгээр л шалгаад л янаглаад яваад байна. Энэ нь өөрөө УИХ-ын тэр ард түмний төлөө, сонгогчдынхоо төлөө гаргах шийдвэрт нөлөөлөх гээд байна аа гэдэг л миний санаа.
-Шалгалтын процесс нь явахын тулд л түдгэлзүүлээд байгаа шүү дээ гишүүнээ. Та тэрийг ер нь ойлгож байгаа юу.
Г: Та Үндсэн хуулиа л хар л даа. Үндсэн хууль дээр холбогдсон тухай асуудлыг гэж үг байна. Тэрнээс бол энэ дээр шалгаад, нягтлаад, яллаад гэсэн үг байхгүй байна.
-Үндсэн хууль бүгдийг саяын үндсэн хуулийн маргаан дээр гарсан. Үндсэн хууль бүгдийг нарийвчилж, детальчилж заахгүй. Гэхдээ 43.1 буюу сая Ерөнхий сайдыг огцруулах үйл явцыг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гуравны хоёр гэдэг санал тавиад уг саналын гээд хийснийг нь Үндсэн хууль зөрчсөнийг нь цэц тогтоочихсон. Таны хэлээд байгаа зүйл чинь прокурорын тухай хууль. Тэр хэрэг маргаан шийдвэрлэх тухай хууль тэр процессын тухай хуулиуд дээр байгаа шүү дээ.
Тэгвэл тэрэнд зориулж үндсэн хуулиа өөрчлөх юм уу.
–Та харин тэр зүйлүүд рүү нь анхаарлыг хандуулаад энэ хугацаа нь удаад байна. Энэ хугацаа удаж байгаа нь ийм зорилготой байна гэдэг зүйлийг хууль тогтоогчийнхоо хувиар тэр хууль руу хандах ёстой болохоос биш нөгөө нэг парламентаа хамгаалж байгаа бид бүхний энэ рүү ингэж гар дүрж болохгүй шүү дээ.
Би парламент хамгаалаагүй шүү дээ.
-Та бол энэ парламентыг устгаж, энэ парламентын ардчиллыг байхгүй болгож, энэ парламентыг гэмт хэрэгтэн эрүүгийн элементүүд дээр дүүргэх саналыг өгч байна шүү дээ.
Чи жинхэнэ популист үг хэлж байна.
-Үгүй шүү дээ.
Чи энэ Үндсэн хуулиа уншаач.
-Амьдралын өмнөх хугацаанд хийсэн гэмт хэргийг шалгах нь гишүүний эрхэнд саад болж байна. Процессын хувьд бүх төрлийн ажиллагаанд оролцуулж байгаа нь мөн л саад болж байна. Тангараг өргөсөн цаг хугацаанаас хойших хугацаанд гэмт хэрэгт холбогдоогүй байхад гээд гэмт хэрэг тангарагтай, тангараггүй гэдэг байдлаар ялгагдахгүй шүү дээ гишүүнээ. Энэ саналыг ер нь та яах гэж гаргасан юм. Өөрөө шалгагдаад ирэхээрээ дөрвөн жилийн хугацаанд, та сая өөрөө хэллээ шүү дээ дөрвөн жилийн хугацаанд бүрэн эрхтэйгээ байхын тулд л энэ цэц рүү ийм юм өгөх гэж гаргасан юм уу.
Лхагваа чи бол жинхэнэ хардагч. Хардаж байна. Зөв л дөө. Би хариулъя л даа.
-Үгүй. Үгүй. Энэ хардлага биш. Энэ энд биччихсэн л зүйл.
Тэгэхээр энэ чиний хардаж саяны надад одоо ашигтай юу гэж ярьж байгаа асуултад хариулах гэж байна шүү дээ. Та хариулах боломж өг л дөө.
-За.
Тэгэхээр энэ заалт энэ хүсэлт надад ямар ч падгүй. Би тэртээ тэргүй хонгилдуулаад, шалгуулаад гишүүдэд амьдралынх нь аль ч үе дээр нь хэрэг үүсгээд шалгахаар болбол түдгэлзүүлчхээд шалгаарай. Энэ бол УИХ-ын сонгогчдын төлөө шийдвэр гаргах процесст эрүүл байх болно. Энэ дээр би ерөөсөө санаанаасаа зохиогоогүй.Үндсэн хууль дээр УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсхийг шийдвэрлэнэ гэж ҮХ-д заасан байгаа энэ зүйл дээр уялдуулж бусад салбар хуулиуддаа өөрчлөлт оруулаач ээ боломж байвал гэдэг хүсэлтийг өгсөн.
Таны асуултад товчхон хариулья. Надад энэ ямар ч хамаагүй. Дараа дараагийн залуу парламентийн гишүүдэд хэрэгтэй. Харин түрүүн та нэг юм хэлсэн. Дархлагдсан хулгай ч нар энэний ард нуугдах юм биш үү гэж. Дархлагдсан хулгай ч нар бүгдээрээ хууль хяналтын байгууллагад нөлөөгөө шургуулчихсан. Харин тэр дархлагдсан хулгайч нар чинь кнопоо нэмэхийн тулд кноптой. Кноп дарах эрхтэй хүнийг хэрэгт шалгаад зовоогоод яваад байх нь тэр бүлэглэлд маш ашигтай гэдэг ийм л байр суурийг би илэрхийлж байгаа.
-Их хурлын гишүүний бүрэн эрх гэж байгаа. Дээрээс нь их хурлын гишүүнд олон төрлийн мэдээллийг хууль хяналтын байгууллага, бусад төрийн байгууллагуудаас татаж авах давуу эрх байгаа. Та өөрөө хэлээд байна ш дээ. Намайг хонгилоор чирлээ, дарамталсан, хууль хяналтын байгууллагад байгаа гар хөлөөрөө намайг дарамталсан гэж хэлээд байгаа шүү дээ.
Та дарамтлуулаад байна гэж одоо өөрийгөө яриад, өөрөө тэр бодолтой байна. Гэтэл таныг энд орж ирж суугаад үгээ хэлэх, Их хурлын индэр дээрээс тэр сонгогчдодоо үгээ хэлэх тэр протоколд тусгах, за бүр цаашлаад болохгүй байгаа зүйлийг нь хуулийн хүрээнд хууль тогтоогчийн хувьд засах, хууль санаачлах ийм боломж өнөөдрийн энэ цаасыг бэлдээд цэц рүү өгүүлье гэдэг зүйлийг их хурлаар хийлгэх гээд явах энэ боломжийг чинь энэ заалт чинь өгөөд байгаа байхгүй юу гишүүнээ. Хэрвээ та энийг муйхраар аваад хаячих юм бол таныг үнэхээр гүтгэж байгаа бол гүтгээд л бүрэн эрхийг чинь байхгүй болгоод л та гудамжнаас нэг ч бичиг баримт татаж үзэхгүй. Та гудамжнаас энэ буруу зүйлийг засъя гэдэг нэг ч зүйлийг ярьж чадахгүй шүү дээ. Та энийгээ ер нь ойлгож байгаа юу.
Би хариулах уу.
-За.
Таны наад хэлснээр тэр гүтгүүлээд л, доромжлуулаад л яваад бай гэхдээ бүрэн эрхтэйгээ бай гэсэн санааг л та хэлж байна л даа. Тэгэхээр одоо УИХ арчаагүй хов хөөдөг, хүн гүтгэдэг, ногоон малгайтны сэтгэлгээтэй хүмүүсээс болж хов хонзонгийн талбар болсон. Одоо ингээд ерөөсөө гэмт хэрэгт холбогдонгуут нь бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхгүй ингээд бүгдээрээ яваад байх юм бол бүгдээрээ бие биенийгээ гэмт хэрэгтэн гэж орилоод л байна. 126-аас цэвэр нэртэй хүн үлдэхгүй. Холбогдонгуут л нь түдгэлзүүлье гэдэг санал нь
-Таныг бичгээрээ хуурч 126 дотор чинь хүн үлдэхгүй болох гээд байна шүү дээ. Та тэрийгээ ойлгож бана уу. Бүгдийг нь гаргачих гээд байна шүү дээ.
Тэгээд чиний хэлдгээр бүгдээрээ бие биенийгээ гүтгээд л доромжлоод л сошиолдоод л яваад байх нь зөв үү.
-Гүтгэж доромжилж байгаа таны хэлээд байгаа энэ тогтолцооны хувьд асуудал байгааг нь энэ аргаар биш арай өөр аргаар засна л дээ.
Үгүй л дээ. Гүтгэлээ доромжиллоо л бол УИХ авч хэлэлцээд энэ гүтгэлэг байна, доромжлол банйа, гэдгээ оюун ухаанаараа шийдэх эрхтэй байхгүй юу. Тэгэхгүй тэр эрх байхгүй бол зүгээр л гүтгээд л доромжлоод л яваад байна. Хов хонзонгийн талбар болчихсон байна аа гэдэг нь
-Тэгвэл таны бичиг дундаас та тэгвэл надад нэг юу олоод өгөөч гишүүнээ. Яг энийг шууд түдгэлзүүлье гэдэг агуулгатай нэг хэсгээ та надад нэг олоод уншаад өгөөчхөөч. Надад ч гэж дээ манай үзэгчдэд.
За. Тэгье. Үзэгчдэд хэлье. Хамгийн сүүлийнхийг нь та нар харчхаарай. Ийнхүү Монгол улсын их хурлын тухай хуулийн 45-р зүйлийн 45.2.2 45.2.3 заалтууд нь Монгол улсын Үндсэн хуулийн 29-р зүйлийн 2.3дахь заалтууд зөрчиж буй асуудлаар Үндсэн хуулийн цэцэд шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж байна аа гэж байгаа юм. Тэгэхээр 29-р зүйлийн гурав дээр нь юу гэж заасан бэ гэвэл энэ 45.2.2 45.2.3 нь ерөөсөө гүтгээд л доромжлоод л сошиолдож хар пи-ар даа л хүнийг гутаагаад л яваад дөрвөн жил явах юм бол ард түмэн энэ гишүүдэд чинь итгэдэг нэг ч хүн байхгүй болон. Тэгсэн дор бол зүгээр бүрэн эрхээс нь яаралтай түдгэлзүүлээ гэдэг нь 29.3 хардаа. УИХ гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ чуулганаар хэлэлцэж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг нь шийдвэрлэнэ. Энийг шийдээд өгөөч ээ л гэж байгаа юм.
-Үгүй ээ. Энийг шийдвэрлэх гээд энэ 45.2.3 45.2.2 чинь байгаа шүү дээ. Энэний цаана парламентыг хамгаалаад байгаа юм. Парламент ч гэж дээ энэний цаана сонгогчдын эрхийг хамгаалаад байгаа юм. Та Баянхонгор орсон. Архангай Баянхонгор гэсэн энэ тойргоос сонгогдсон шүү дээ . Та хэдэн мянган хүнээс санал авсан бэ.
54 мянга байна уу. За би тэрийг санахгүй байна. Би их дээгүүр гарсан.
-За 50 гаруй мянган хүн байлаа. За та их дээгүүр санал авсан байна. Энэ бол бүрэн эрх гэдэг чинь УИХ-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатарыг өндөг шиг өөгүй сайхан хамгаалъя гэдэг зүйл биш байхгүй юу. Энэ бол тэнд байгаа 50 мянган хүний итгэл үнэмшил, тэр хүнийг төлөөлж та энд шийдвэр гаргаж, санал өгч байгаа, ирцэд орж байгаа, засгийн газрыг огцруулах уу үгүй юу гэдгийг шийдэж байгаа. Таны нөгөө ярьдаг Оюутолгойтой холбоотой асуудлыг шийдэж байгаа энэ эрхийг чинь бусдын нөлөөнд орчих вий дээ, дарамтлуулчих вий дээ, зарчих вий дээ, худалдчих вий дээ гэсэн үүднээс хийгээд тэрийг нь парламент өөрөө хамгаалж байгаа дархлааных нь систем.
Та тэгвэл энэ бүрэн эрхийг нь бол хамгаалаад байгаа юм байна шүү дээ. Тийм ээ. Бүрэн эрхтэйгээ байсан дээр гэж та үзээд байгаа юм байна шүү дээ.

-Шалгана гэдэг чинь гэмт хэрэгтэй зүйл. Одоо таныг шууд гэмт хэрэг хийсэн гээд ярьвал болохгүй биздээ.
Тэртээ тэргүй ярьж байгаа шүү дээ
–Үгүй ээ.Үгүй. тэр яриаг хэн ярьсан юм. Таныг шууд гэмт хэрэгтэй, гэмт хэрэгтэн гэж цоллож болохгүй байхгүй юу. Энэ бол зөвхөн шүүхийн шийдвэрээр зөвхөн эхний шатны шүүгч ч биш наадах чинь давах энэ олон зүлйин араас эцсийн дүгнэлт гараад явна шүү дээ. Энэ дүшнгэлт гараагүй байхад их хурал нэг хүнийгээ ингэчихээр парламентийн дархлаа байхгүй болох гээд байна шүү гишүүнээ. Та энийгээ ер нь бодож үзээд маргааш энэ чуулганы хурлаар энийг хэлэлцүүлж асуудал болхоос өмнө татаж аваад ч юм уу мэдэхгүй энэ бол таны бүрэн эрх л дээ. Зүгээр миний санал. Илүү ямар зүйлийг нь тодотгох гээд байгааг нь нэмж тусгаад тэгээд явуул илүү үр дүнд хүрэх болох уу. Таны хэлэх гээд байгаа тэр үндсэн санаа буюу ямар нэгэн байдлаар хууль хяналтынхныг ашиглаад улс төрд нөлөөтэй, эрх мэдэлтэй, мөнгөтэй санхүүгийнхэн энэ улс төрийг завааруулаад байгааг би 100 хувь хүлээн зөвшөөр чадна. Гэхдээ ийм аргаар тэмцэж болохгүй. Нөгөө жоомоо алах гэж байгаад гэрээ шатаана гэсэн үг байхгүй юу.
Тэгвэл зүгээр бүрэн эрхтэйгээ шалгуулж бай л гэсэн санаа юм байна шүү дээ. Тийм ээ.
-Шалгуулна гэдэг чинь та өөрөө нэг жишээ нь шүү. Та өөрийгөө буруугүй гэж маш олон удаагийн ярилцлагууд өгөөд яриад яваад байна. Буруугүй гэдэг зүйлийг чинь хамгаалахын тулд бүрэн эрхтэй нь байлгаад шүүхийн энэ олон дараалсан шат байгаад тэгээд эцсийн дүнд өөрчлөлт ороод байгаа байхгүй юу. 126-д чинь хүн үлдэхгүй байх аа.
За. Лхагваа сэтгүүлчээ би таны байр суурийг хүндэлж байна. Би байр сууриа хэлээд өөр тайлбар алга. Таны дараагийн асуултад оръё. Тэгэхээр би бол жирийн иргэн шалгуулж байгаатай яг адилхнаар УИХ гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзүүлээд шалгуулах ёстой гэдэг л энэ байр суурийг ярьж байгаа. Тэгээд энэ үндсэн хуулийн 29.3-т гэмт хэрэгт холбогдонгуут л нь гэдэг үгэн дээр би одоо ойлгож энийгээ ярьж байгаа. Энийгээ бол УИХ гишүүд нь өөрсдөө шийдэг.
-Тэгэлгүй яахав.
Зүгээр энэ дээр бол асар их том доромжлол, гүтгэлэг авах хэдий ч гэсэн хойш хойшдын дараагийн парламентын залуу гишүүдэд УИХ-ын тэр түмний төлөө гаргадаг тэр шийдвэр барьцаалагдахгүй байх гэдэг дээр л би саналаа гаргаж байгаа юм аа.
-Тань дээр яг ямар ямар зүйл ангиар яг ямар хэрэг үүсээд одоо ямар шатандаа явж байна.
Зүйл анийг нь цээжилсэнгүй ээ. Ямар ч байсан АТГ-аас гэмт хэрэг хийсэн байна л гэж байгаа. Гэмт хэрэг нь юу вэ гэсэн чинь би 18 жилийн өмнө МҮЭХ-г удирдаж байсан 2007 онд. 2013 онд буюу 12 жилийн өмнө ажлаа өгсөн. Тэгэхэд би, миний удирдаж байсан хамт олон 186 айлыг орон сууцтай болгосон. Би 140, 150 л гэж бодсон АТГ-ын буянаар хэдэн хүн орсныг бүр нарийвчилж гаргаж ирлээ. Тэр нь дотор хүмүүсийг оруулахдаа л хүн амьтнаас тал тохой татаж авлигал гэж хэлэхгүй байгаа юм. Зүгээр танил талаа оруулсан байна. Хямдралтай үнээр оруулсан байна гэдэг хэрэг үүсгэсэн байгаа. Тэгээд хамгийн аюултай, гомдмоор, бүр уур хүрмээр бухимдмаар юм нь Авлигатай тэмцэх газар Прокурор хоёр мөрдөн байцаалтын үйл ажиллагааны нууцыг задруулж тэр хэргийг тэр чигт нь маргааш нь сошиалаар бүгдийг нь тавьдаг. Тэгэхдээ хамгийн гол нь дандаа гүтгэж худлаа тавьдаг. Хорин есөн компанитай холбоотой гэдэг. Гэтэл тэр нь яллаж байгаа хэрэг хэрэгт нь огт байхгүй. Хорин есөн компаниар мөнгө угаасан гээд байх юм. Би чинь одоо арван зургаан онд сонгуулиас үсэрч л амьдралаа боддог баатар болоод л тэгээд найз нөхөдтэйгөө нийлээд ганц нэг компани байгуулна. Тэр дотор арван мянган төгрөгний гүйлгээ хийсэн компани нэг ч байхгүй. Одоо миний ингээд хэвлэлд ярилцлага өгсөний дараа нөгөө хорин есөн компаниар мөнгө угаасан гэдэг юм. Чив чимээгүй. Хэрвээ энэ ингээд үнэхээр тийм байгаа бол маргааш нь тэр компаниудын тамга тэмдэгтэй нь бүгд хамт гарч ирэх ёстой шүү дээ. Дээр нь нэмээд тэр хорин есөн компанийн чинь бараг талаас илүү нь байна уу Төрийн бус байгууллагууд. Үүнээс болоод би бүр бүгдийг нь татан буулгалаа. Дандаа ингэж гүтгүүлж доромжлуулах гэдэг их амаргүй. Энд нэг сонин юм байна. Татан буулгахын тулд их удаан хугацаа ордог юм байна билээ. Байгуулахад бол нэг арав, хорин минут, үсрээд л гучин минут л болно. Тэгээд эцэст нь миний хамгийн том буруу юу вэ гэдгийг би чамд хэлчихье. Ний нуугүй хэлье. Би дарангуйлагчийн эсрэг үг хэлсэн л хүн шүү дээ. У.Хүрэлсүхээ Чи Энканто саунаас хууль хяналтынхныгаа удирдахаа зогсоогооч ээ. Болиоч ээ. Чи энэ ураны асуудлаар Монголыг ард түмнийг хордуулах аа болиоч ээ. Энэ нефтийн үйлдвэр гээд чиний Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн энэ ажил чинь Монголын ард түмэнд хоёр тэрбум орчим долларын мөнгө угаалт болж хувирлаа. Би баримтыг нь бүгдийг нь авчирсан. Уг нь би тэрийг л ярих болов уу гэж бодож авчирсан юм л даа.
– Тэр баримтыг харъя. Та хууль хяналтын байгууллагаас шалгах ёстой нэг зүйл. Хэрвээ таны баримт үнэ цэнтэй бол одоо гаргаж үзүүлээч дээ. Тэнд одоо мөнгө угаалт явчихсан байна. Гэмт хэрэг явсан байна гээд хураагаад тогтоогоод явсан юм байна уу?
-Та энэ ураны гэрээг уншаагүй байх.
-Ураны гэрээг би уншаагүй ээ.
Ураны гэрээ нээлттэй шүү. Та нар сэтгүүлзүйн салбарын улсууд та нар ороод уншаарай. Үүнийг би амаа цангатал ярьсан. Хоёр зуун мянган тонн хүхрийн хүчлийг дөчин жил газрын хэвлий рүү цутгана гэдэг гэрээ байгаа. Дээр нь энэ Францууд уран ухсанаар Монголд биш нэг ч атомын цахилгаан станц баригдахгүй шүү дээ. Бид Африкийн нэг ядуу орон шиг Француудыг хямд ногоон эрчим хүчээр хангахын тулд түүхий эдийн л бааз болно. Бид гучин таваас дөчин жилийн хугацаанд үндсэндээ таван тэрбум доллар л олно. Бүх баялаг. Хүхрийн хүчил уранаар хордчихоод. Гэтэл бид нүүрснээс олдог мөнгө чинь жилдээ есөн тэрбум доллар шүү дээ. Нэг жилд нүүрснээс олдог мөнгөний талд ч хүрэхгүй мөнгөөр дөчин жил ухна. Энэ тухай бүр гэрээн дээрээ байгаа. Яг Оюутолгойтой адилхан. Гурав гэж байгаа зургаан хувь гэж байгаа дөрөв байгаа. Маркетингийн төлбөр авна гэж байгаа. Энэ бол бүр Оюутолгойн гэрээтэй адилхан тийм ноцтой юм байна гэдгийг л ярьсан. Энэ гэрээг анх байгуулах гэж очсон төрийн томчууд анхаараач ээ. Эргэж хараа ч ээ л гэсэн. Тэрнээс болж маргааш нь АТГ дээр надад хавтаст хэрэг нээгдэж байгаа юм. Үүнийг би нөлөөнд орж байгаа гэж яриад байна. Би биеэрээ үзлээ. Тэгээд хоёр дахь юм нь газрын тосны тухай асуусан. Тиймээ.
-Та хулгай болчихсон байна. Аюул болсон байна гэж байсан.
За би танд хэлье. Энэ Алтан ширээ газрын тос боловсруулах үйлдвэр төслийн материалтай танилцсан дүгнэлт. Энэ төслийн дүгнэлт нь. Энэ төслийн ТЭЗҮ гэж яриад байгаа нь нууцын зэрэглэлтэй. Би дүгнэлтээ хэлэх үүрэгтэй. Би нууцын материал задлаагүй шүү. Би юу гэж дүгнэж байгаагаа хэлнэ. Нэгдүгээрт, энэ нууцын материал гэж байгаа юманд гарын үсэг байхгүй. Энэ луйвар учраас гарын үсэг зураагүй. Баталсан гэдэг дээр гарын үсэг зураагүй.
– Гэрээгээ батлаагүй гэсэн үг юм уу?
ТЭЗҮ дээрээ гарын үсэг зураагүй. Тэзү нууцлалд орчихсон байхгүй юу. ТЭЗҮ нь луйвар болчихсон байна гээд ард түмэнд ярих гэхээр нууцын зэрэглэлд оруулчихсан. Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн материалтай танилцсан. Би 126 УИХ-ын гишүүдэд тараасан. 2017 онд газрын тосны төсөл эхэлсэн. 2027 онд буюу хоёр жилийн дараа дуусна. Тэгэхэд энэ төсөл дөнгөж 20-30 хувьтай. Энэ луйвар болчхоод байна. ТЭЗҮ дотор нь байна. Техник технологи, байгаль орчин болон эдийн засгийн үр ашгийн үндэслэл боломжтой эсэх тухай дүгнэлт огт байхгүй. Хоёрдугаарт, хамгийн ноцтой юм нь ТЭЗҮ ийн тайлан, илтгэлд үйлдвэрийн түүхий тосны хангамжийг “Дачин Тамсаг”-аас авна гэж заасан. Түүний тооцоо судалгаа нь засвартай. Ямар ямар засвар хийснийг би хэлбэл нууц задалсан хэрэгт орно.
-Уучлаарай гишүүнээ би буруу санаагүй бол 2012-2013 оны хавьцаа эрдэс баялгийн зөвлөлөөр ороод баталгаажчихсан зүйл биш юм уу?
ТЭЗҮ дотор тийм зүйл байхгүй.
-Баталгаажсан зүйлээ яагаад оруулаагүй хэрэг вэ?
Та газрын тосны үйлдвэртэй холбоотой асуудлаар тусад нь надаас дэлгэрэнгүй ярилцлага авбал сайн байна. Үүнийг ярих гэхээр их зүйл болох гээд байна.
-Ярих асуух зүйл их байна
Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар эх үүсвэрийг хангах талаар хуурамч баримт үйлдсэн гээд байгаа шүү дээ. Ямар хуурамч баримт, хэдэн тонн гэдгийг хэлбэл би нууц задалсан хэрэгт орно. Эдийн засгийн үр ашгийн тооцоо огт хийгдээгүй. ТЭЗҮ дотор нь байгаа тоон үзүүлэлтүүдийг задлаад үзвэл Монгол орны гадаад өрийг 12-14 тэрбум ам доллароор нэмэгдүүлэх тооцоо гарч байгаа. Энэ тооцоог би хийсэн. Миний яриа хариуцлагатай. Энэ тооцоогоо би ҮАБЗ-д явууллаа. УИХ-ын 126 гишүүдэд явууллаа. Иймэрхүү зүйл яриад л хэрэгт холбогдсон. Төрийн дээр мафи сандайлаад суучихсан бол муу удирдлагууд төрийн дээр байгаа бол, чин үнэнийг сонгогчдын төлөө яриад хамгийн муугаараа цоллуулж шоронд ордог гэдэг олон улсын жишиг байдаг байх. Би тэрний араас л явж байх шиг байна.
-Танд үүсгэсэн хэргүүдийн нэг нь мөнгө угаах. МҮЭХ-той холбоотой асуудал гээд та хэлж байна. Өнгөрсөн 5 сард байх аа таны хамаарал бүхий нэг хүний зусланд очоод нэгжлэг хийж байгаа тухай лайв хийж байсан санагдаж байна. Тэр явдал энэ хэргийн хэсэг юм биш үү. Яагаад хэрэгт дурдагдаагүй юм бол?
Юу ч байхгүй юм чинь. Миний 29,3-т зааснаар гэмт хэрэгт холбогдонгуут нь түдгэлзүүлье гээд байгаа чинь шүүхийн шийдвэр гараагүй хэрэгт холбогдуулж байгаад сошиалаар яллаад л байдаг зүйлд унагаад байгаатай холбоотой. Би тоохгүй байж чадна. Үүнээс цаадах томчуудтай үзэж байсан. Гэхдээ ийм зүйл тогтоод үлдчихвэл шинэ гишүүдэд хүнд тусна. Мань мэт нь наранд 80 хоног, жаварт 60 хоног сойгдсон гэдэг шиг ингэж байгаа юм чинь зарим гишүүдийг чуулган руу ороод үзээрэй гэхэд л өрөөндөө ороод агшаад алсын удирдлагатай болоод суучихдаг парламенттай болохыг хүсэхгүй байна аа л гээд хэлээд байгаа шүү дээ.
-Тэр лайв хийгээд хохироод явж байсан хүн чинь таны туслах байсан гэж байгаа. Тэр лайваар зөрүүтэй зөрүүтэй олон зүйл яригдсан шүү. Тэр хүн яахаараа таны хамаарал бүхий хүн болдог юм?
-Би зуслангийн байшингүй л дээ. Тэр миний туслах зөвлөх биш. Тэр зусланд би зундаа агаарт гардаг. Гэр хорооллын яг хажууханд байдаг юм. Манай гэр лүү орсон. Бичлэгийг нь үзүүлж болно. УИХ-ын гишүүний гэр лүү орж болохгүй гээд хажуу айл руу орсон. Надаас болоод өөр хүмүүсийг битгий зовоогооч ээ гэдэг үүднээс л хийсэн бичлэг.
-Тэр 3-4 хаус байсан уу? Та хэдэн жил амьдарч байгаа юм?
Энэ жил 2 сар болсон. Тэр байшин баригдаад 1 жил болоогүй байх.
-Түрээсээр байсан юм уу? эсвэл үнэгүй байсан юм уу?
Тэр та нарт хамаагүй.
-Танай гэр юм байна тийм үү?
Тийм.
-Та 2007-2012 онд МҮЭХ-ны Ерөнхийлөгч, Боловсролынх нь салбар зөвлөлийнх нь тэргүүн байсан. Гэтэл ҮЭ-ийн газар зарагдчихсан. Бас Хөгжлийн банкны үеэр яригдаж байсан Замын цагдаагийн хажууд байдаг газрыг таны үед зарагдсан гэж яриад байдаг. Ний нуугүй шударга гишүүн маань ийм юманд нэр холбогдоод байсан.
Лхагваа чи шударга учраас асуулаа. Сэтгүүлчид үүнийг асуухаасаа айдаг болсон.
-Яагаад?
Дарангуйлал айдас хүйдэс аймаар болчихсон. Өнөрөө шиг ачигдчих вий гэж айдаг болчихсон байх. Сошиалаар яригдаад байсан Соёлын төв өргөөний газруудыг зарсан гэдэг. 2007-2013 оны хооронд СТӨ-ний газруудаас зарсан уу гэдгийг тодруулахын тулд газар зарагдсан он сарыг хараарай. 2016 онд зарагдсан газрууд байна лээ шүү.
-Энэ асуудал яллах дүгнэлтэд багтаагүй юу?
Энэ тухай сошиалаар баахан шуугьсан. Газар зарчихсан юм шиг л. Би энэ асуудлуудаа хэрэнгүүт л таг. Шалгасан асуудлууд дунд байгаа. Гэхдээ яллах дүгнэлтэд байхгүй. Үүнд би нэг зүйлийг тодруулъя. Миний дараа дараагийн Ерөнхийлөгч нар буруутай гэж би хэлээгүй шүү. Миний үед бол ҮЭ-ийн газруудыг буцаан авч байсан. Намайг анх ҮЭ-ийг авч байхад цалингаа арай ядан тавьдаг л газар байсан. Харин сүүлдээ 1,2-1,6 тэрбум төгрөгийн орлоготой болгоод хүлээлгэн өгсөн. 186 айлыг орон сууцтай болгосон. Хэд хэдэн газрыг буцаан авсан. Харин тэр 2016 оны газар Улаанбаатар хотын өмчлөлд байдаг шүү. Харин эзэмшил нь манай ҮЭ-д. Бид зүлгийг нь тайрна. Усан оргилуурыг арчилна. ҮЭ-тэй огт хамаагүй. Харин ч энэ газрыг битгий зараач ээ гэдэг хүсэлтийг ҮЭ-ээс удаа дараа явуулсан байдаг. Би юу хэлэх гээд байна гэхээр УИХ-ын гишүүнийг “Хүн нь байвал хэрэг нь олдоно” гэдэг зарчмаар сошиалаар гэмт хэрэгтэн болтол нь нүдэж гишүүний бүрэн эрхэд нь халдаж байгаа байхгүй юу.
-Танай эхнэрийн нэр дээр олон компани байна гэдэг асуудал яригдаж байсан. Тэр компаниудын нэг хамтарсан эзэмшилтэй компани Хөгжлийн банкнаас зээл авах шаардлага хангаагүй хэр нь зээл нь олгогдчихсон. Тэр үед та УИХ-ын гишүүн байсан тухай асуудал байгаа. Хамтран эзэмшигч нь танай эхнэр. Та улс төрөөс нөлөөлөөгүй юу?
-Энэ ор үндэсгүй зүйл шүү. Чи сонссон зүйлээ л ярьж байгаа байх.
-Би сонссондоо биш Хөгжлийн банкны сонсгол дээр яригдсан асуудал.
-Хөгжлийн банкны асуудал тэр чигээрээ гүтгэлэг гэдгийг албан ёсоор хэлье. Харин би Нүүрсний сонсгол дээр гэрчээр дуудагдсан. Баттөмөрийн Энхбаярын даргалсан. Баттөмөрийн Энхбаярын тухай яривал Бортээгийн асуудал дээр би ажлын хэсэг ахалж байсан. Нүүрс угаах үйлдвэр л гэж ойлгосон шүү. Энэ бол Ухаа худаг буюу Эм Си Эс гээд хамгийн том нүүрсчинийг дуугүй болгохын тулд, Ухаа худгийн тавиул шиг ажилласан гэж би үздэг. Мань мэтийг хүртэл нүүрстэй холбож дуудаад л. С.Ганбаатарын эхнэр нь Болор аграм гэдэг компаниар бага Таван толгойд хөрс хуулалт хийсэн байна. Тэдэн тэрбум төгрөгийн мөнгө угаалт хийсэн гээд л тэр бүлтгэр нүдийг бүлтийлгэж байгаад маш цогтойгоор ард түмэнд хандан ярьсан.
-Гишүүдэд байхгүй хэргийг үүсгэж дарамтлаад байна гэж яриад байна. Энэ бүхнийг хэн, яагаад, ямар зорилгоор хийгээд байгаа юм бэ? С.Ганбаатар гэдэг хүнийг ийм асуудалд оруулаад байгаа цаад зорилго юу юм бэ?
-Би чамд хэлсэн шүү дээ. Би хааны өөдөөс юм ярьсан.
-Монгол улсад хаан байхгүй.
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хэлж байна. Намын дотоод зодооныг нь би дуугүй л хараад сууж байгаа. Би тэдэнд ясыг минь хугалснаас нэр хүндийг минь гутаах нь хамаагүй дээр л дээ. Эм си эс буюу ард түмний баялгийг сандайлаад суучихсан улсуудаас Монголын ард түмэн 34-51 хувийг нь авах ёстой гэдэг дээр олон жил мөрөөдөж зүтгэж яваа. Үндсэн хуулиа хэрэгжүүлж Ухаа худгаас баялгийн сан руу хувь авах гэхээр л Засгийн газар огцордог. Үүнтэй холбоотой улс төрчдийн талаар би байр сууриа илэрхийлснээс болж ингээд дүүжлүүлэх гээд явж байгаа. Энэ бол миний хувьд нэр төрийн асуудал. Монголын ард түмэндээ би гай болоогүй. Би олигарх бүлэглэлүүдэд гай болсон нь үнэн. Тэгэхлээр Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн хоёрт, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг, ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь гэж байгаа шүү. Тавь дээр нэмэх нэг нь гэсэн үг. Дийлэнх нь ард түмэнд ногдож байх ёстойг үндсэн хуулиар тогтоосон. Хэрэв хуулийн энэ заалт хэрэгжвэл Ухаа худаг тэргүүтэй 55 ордоос Монголын ард түмэн баялгийн сандаа хувь хишиг хүртэж, үр шимийг нь хүртэх юм. Энэ бол миний тооцоо биш шүү. Монгол банк болон Сангийн яамнаас ч гэсэн гаргасан тооцоо. Жилдээ арван тэрбум доллар Монголд орж ирнэ гэсэн үг. Одоо Монголчууд нийт уул уурхайн баялгаа тэр чигээр нь гаргаж байгаа. Манай экспортын наяас илүү хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн. Тэгсэн мөртөө улсын төсвийн 17 хувь максимум нь 20 хувьд хүрч байсан. 17 хувийг л бүрдүүлж байгаа. Би тэр баян хүмүүст нүд хорсоод байгаа юм биш. Тэд газрын гүн рүү ороод нүүрс үйлдвэрлэдэг ч үгүй. Зүгээр л хөрсийг нь хуулаад зөөж байгаа. Энэ дээр баялгийн эзэн болсон Монголын ард түмэнд тодорхой хэмжээгээр хувь хишиг хүртээх Үндсэн хуулийн заалтыг биелүүлэх гэж би ярьсан. Тэрнээсээ болж буруудаж байна. Би их удаан ярьсан бол уучлаарай.
– Та ер нь олон жил энэ баялагтай холбоотой зүйлийг ярьж байна. Энэ баялаг гэдгийг яг юу гэж ойлгодог юм. Стратегийн гээд манайхны яриад байдаг.
– Байгалийн нөөц бол ямар ч үнэгүй зүйл биш. Энэ үнэ цэнтэй. Чи гуанзанд ороод тавагтай гуляш хоол бол баялаг байж болно. Тэгвэл тэр хоолны орц мах, төмс, цагаан будаа яг гуляш шиг шууд хэрэглэх баялаг биш байж болно.
– Стратегийн ордыг та юу гэж ойлгодог вэ?
Стратегийн орд гэдэг бол дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний хүчин чадалтай эдийн засгийн үр өгөөжтэй төсөл хөтөлбөр, уул уурхайн ордыг стратегийн гэж үзнэ. Түүнчлэн ДНБ-ний уран 5 хувь хүрэхгүй байж болно. Уран бол өөрөө стратегид ордог. Стратегийн бүтээгдэхүүн. Ер нь бол Монголын баялагт нөлөөлнө гэсэн санаа.
– Та нөөцийг харьцангуй ойлгомжтой тайлбарлаад өгчихлөө. Стратегийн орд гэснээс стратегийн бүтээгдэхүүн гээд асуудлыг зөв болгоод явж болохгүй юу. Стратегийн орд гэдгээс л асуудал үүсээд байгаа юм биш үү.
Би бол тантай зарим талаар санал нэг байна. Яг үнэндээ бол хайрга, дайрга ч гэсэн стратеги шд. Яг стратегийн бүтээгдэхүүн байхгүй юу.
-Уучлаарай гишүүнээ. 1 зүйл асууя. Та энэ парламентад 12 жил суух гэж байна. Та ер нь энэ хугацаанд хэдэн хууль батлуулж, хэдэн хуулийн төсөл өргөн барьсан бэ?
Өнгөрсөн хугацаанд би хорин долоо байна уу даа. Тоог нь нарийн сайн санахгүй байна. 20 гаран хууль баталсан. Үгүй ээ өргөн барьсан. Зарим нь батлагдсан.
-Зарим нь
За ямартай ч батлагдсан хуулиудаас эрүүл мэндийн даатгалын хууль байгаа. Тэгээд Долоон найман хууль байгаа шүү. Би тэднийг бүгдийг нь танд жагсаалтаар явуулъя. Эрүүл мэнд даатгалын хууль бол надад хамгийн их ачаалал өгч зовоож зүдрээж байсан хууль. Тэгээд батлуулсан долоо, найман хууль байгаа.
– Ерөнхийлөгчийн зүгээс орж ирлээ гээд байдаг. Энэ зүйл чинь та Ерөнхийлөгчид өөрийгөө бэлэн болсон хорин жил бэлтгэлээ гээд яриад байгаатай нь холбоотой юм уу, үгүй юу?
Тийм холбоотой байх талтай. Яагаад гэвэл 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намайг бас одоо яг энэ сая ярьсан шиг юмнуудаар 4 байна уу 5 удаа шалгасан шүү дээ. Сонгууль болохын өмнө байнга шалгадаг юм. УИХ-ын сонгуулийн өмнө шалгадаг байсан. Тэгэхлээр магадгүй надаас болгоомжилж байхыг үгүйсгэхгүй.
– Тэр хүн дахиад нэр дэвших боломжгүй. Танаас болгоомжлох ямар шаардлага байх вэ? Хуулиараа Үндсэн хууль дээр бид 6 жил дахиж нэр дэвшихгүй гээд зохицуулчихсан. Тэгэхээр чинь тэр хүн дахиж өрсөлдөөнд орохгүй юм биш үү?
Би таны асуултад хариулж байна шүү дээ. Тэр хүнээс өөрөөс нь асуух ёстой байхаа. Би болгоомжилж байгаа болов уу гэж бодож байна.
– Ер нь одоо боломж олдвол Ардчилсан намаасаа нэр дэвших бодол байна уу? Бэлтгэгдсэн хүн маань явна биз дээ. Боломж нь олдвол.
Тэрнээс нь өмнө нөгөөдхийг чинь колонид явуулчих гээд байх юм биш үү. Колонид явуулах гэж байх шиг байна шүү дээ.
– За яахав та зөндөө олон тайлбарууд хэлээд дээрээс нь асуудал нь наанаа нэг өөр цаанаа нэг өөр байна гэж та тайлбарлаад байгаа шүү дээ.
Үгүй шүү дээ. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх л юм уу, эсвэл намайг шалгаад 10 мянган төгрөгийн авлигал авсан байна гэхэд л би дэвшихгүй. Торгуультай байхад л дэвшихгүй.
– Горилох уу л гэж би асуугаад байна л даа.
Нэгдүгээрт би зоригтой. Хоёрдугаарт надаас илүү хүчтэй том том бэлтгэгдсэн, бас боловсон хүчтэй хүмүүс Ардчилсан намд байгаа гэдгийг би бас хэлэх ёстой. Ганцхан би биш.
– Та ер нь улс төрийн үзэл баримтлалын хувьд яг ямар үзэл баримтлалтай вэ?
Социал демократ.
– Социал демократ үзэл баримтлалтай хүн яаж Ардчилсан намд нийцээд байгаад байна вэ?
Ардчилсан нам таван намаас бүтсэн. Тэр таван намын нэг нь Социал демократ нам.
– Гэхдээ Ардчилсан намын үндсэн дүрэм дээр байгаа. С.Эрдэнэ гэдэг хүн хамгийн сүүлд хэлсэн л дээ. Баруун төвийн гэж байгаа шүү дээ.
Либерал үзэлтэй гэж.
– Тэгээд та яаж нийцээд байгаад байна вэ?
-Би танаас тэгвэл либертари гэдгийг та яг юу гэж ойлгодгийг асууя?
-Зарим үгсийг бидэнд муу юм шиг, муухай юм шиг олон зүйл рүү хувиргаад байгаагийн нэг нь либерти гэдэг үг. Миний хувь хүний ойлгож байгаа үзлээр бол энэ бол эрх чөлөө гэсэн үг. Бизнесийн хувийн эрх чөлөө.
– Би таныг маш хүндэлж байна. Их сайхан юм ярьж байна. Либерти гэдэг бол фрийдом гэсэн үг биш. Эрх чөлөө гэдэг бол фрийдом гэж тусдаа үгтэй. Либерти гэдэг үгийн Либ гэж үг нь бол латин гаралтай. Чөлөөлөх гэсэн утгатай. Одоо либерал шинэ арми гэж яриад байгаа. Өөрөөр хэлбэл Либерти гэдэг үг бол эрх чөлөөг боомилох гэсэн үг. Бүр яг онол нь бол эрх чөлөөг боомилох гэсэн үг. Фрийдом гэдэг үгнээс өөр. Та үзэл баримтлал асуусан учраас ярьж байгаа юм. Либерти гэдэг бол анх францад яах гэж үүссэн бэ гэвэл хааны дур зоргын эрх мэдлийг боомилох гэж анхны францын хувьсгал гарсан.
– Тэгэхлээр л эрх чөлөө байхгүй нэг хүний хаанчлалаас сэргийлэх гэж.
Би яагаад АН-д байгаад байдаг юм бэ гэхээр Ардчилсан намын үндсэн үзэл бодол бол дарангуйлагч дур зоргоороо аашилдаг улс төрийн бүлэглэлийн хүчийг боомилж яг ард иргэдэд эрх чөлөөг олгох ёстой шүү гэсэн санаа. Либерти гэдэг үг нь энэ шүү. Би бол дарга нартай, эрх баригч нартай тэмцэнэ гэдэг учраас би зөв газраа байгаа юм болов уу л гэж горьдоод байгаа.
– Сүүлд нэрлэж тоолоод үзсэн чинь та чинь 5 нам сольсон байгаа биз дээ. Яг таарсан үзэл баримтлал чинь энэ талд таараад байгаа юм биш үү. Ардын нам руу ер нь яваад очвол яг нийцэх юм биш үү? Эд нар чинь социал демократ үзэл гэж тодорхойлж байгаа шүү дээ.
-Би яриагаа дуусгачихъя даа. Та асууж дууссан уу? Намайг олон нам дамжсан л гэж гоочилдог. Би ард түмнээсээ урваагүй. Би үзэл баримтлалаасаа урваагүй. Иргэний хөдөлгөөн гэж би олон жил явсан. Тэр үедээ баялгийг олон нийтэд үр ашигтай болгооч ээ гэж явсан. Би бие даагч гишүүн болж гарч ирсэн. Би баялгийг иргэдэд өгөөжтэй сургууль цэцэрлэг эмнэлэг болгоё л гэсэн. Сонгуульд нэр дэвших гэсэн бие даах боломжгүй болсон. Тэгээд эрх чөлөө билүү 1 намаас нэр дэвшсэн.
-Хэдэн онд билээ?
2016 онд. Тэр сонгуульд би унасан. Тэгээд дараа нь Хүн намыг байгуулсан. Тэгээд учраа олоогүй гарсан. Хүн намынхан одоо сайн явж байвал болоо болоо. Миний хэлэх гээд байгаа зүйл бол би баялгийн эх оронч үзэл гэдэг үзлээсээ 1 удаа ч ухарч байгаагүй.
-Би яагаад асуусан гэхээр Ерөнхийлөгчид нэр дэвших хүн тогтсон үзэл баримтлалтай. Түүнийхээ төлөө чин шударгаар зүтгэсэн, тодорхой зүйлийг хийсэн хүн ёстой юм болов уу даа гэсэн үзлээр асуусан юм. Таны сольсон намуудыг харахаар бүгд өөр өөр үзэл баримтлалтай байгаад байсан. Одоо байгаа намтайгаа тэс өөр үзэл баримтлалтай байж яаж нийцээд байгаа юм бол гэдгийг ойлгохгүй байгаа учраас л асуугаад байгаа юм. Монголд нам бүх зүйлийг замруулж байна гэж ярьдаг ч улс төрийн намууд нь өөрсдөө төлөвшөөгүй учраас л өнөөдрийн бүх зүйл өрнөсөн. Энэ төлөвшилгүй байдал нь үзэл баримтлалдаа үнэнч байдаггүй хүмүүсээс л болдог юм болов уу даа гэж би хувьдаа боддог.
-Би таны үзэл баримтлалыг хүндэлж байна. АНУ-ын Берни Сандерс гэж сайн улс төрч өчигдөр пост хийчихсэн байсан. Дэлхий даяар улс төрийн намууд сүйрчихлээ гэж. Баруун нам, зүүний нам, баруун төв, зүүн төв гэдэг тэнэг зүйлээ ярихаа зогсоогоод дэлхий даяар дээдчүүдэд үйлчилдэг нам, доодчуудад үйлчилдэг нам болж хуваагдсан. Баруун зүүн гэхээ больчихсон гээд инээд хүргэж байсан. Монголд болохоор намууд сонгууль болохоор л дандаа зүүний юм ярина. 100 мянга тараана, 20 мянга тараана, хүүхдийн өөр юу юу ч билээ. Тэгээд гарч ирснийхээ дараа шууд баялгийг сандайлаад суучихсан хулгайч бүлэглэлүүдийн суганы үс болоо явдагт л би хамгийн их харамсдаг. Би бол баялаг Монголын ард түмэнд хүртээлтэй байх ёстой гэдэг ганцхан байр сууринд л байдгаа гэдгээ хэлье.
-Баялгийн мөнгө хөрөнгө оруулалт болох ёстой. Баялгийг ард түмэнд хүргэх гэж байна гэсэн популизм хийгээд явбал нөгөө бидний олон жил ярьж байгаа бодлого маань байхгүй болно. Сүүлд бий болгосон баялгийн сан маань байхгүй болно.
-Санал нэг байна. Баялгийн сангийн хуульд байгаа шүү дээ. Бэлэн мөнгөөр тараахгүй сургууль цэцэрлэг, дэд бүтцүүдэд гэж үг байгаа.
-Ер нь бол дэд бүтцүүдэд маш бага хувь нь ороод тодорхой хувь нь өнөөдөртөө биш ирээдүйдээ хадгалагдаж өсөн дэвжих өөр зүйлүүд рүү санхүүгийн зөв модулиар дамжаад явах ёстой юм болов уу гэж бодож байна. Нэвтрүүлгийн цаг дуусах дөхөж байна. АТГ-аас 9 сард танай өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явууллаа гээд бөөн юм болоод араас нь чуулган хүртэл завсарлаж байсан. Энэ яг юу болоод өнгөрсөн бэ?
Нэрийг нь хэлээд яах вэ хөөрхий. 1 байцаагч ирээд гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Гүйцэтгэх ажиллагаа гэж юуг хэлдэг вэ гэхээр далдаар нууцаар орохыг хэлнэ. Айлын хашаа руу сэмхэн хашаа давж орвол тэр гүйцэтгэх ажиллагаа.
-Баасан гаригт өдрийн цагаар төрийн ордонд яаж нууцаар гүйцэтгэх ажиллагаа явуулах юм бэ?
Өөр хүний нэрээр орсон.
-Танай өрөөг цоожтой байхад нь онгойлгож орсон юм уу?
Онгорхой байхад нь орсон. Яагаад нэрээ нууцалж байгаа юм бэ?
-Би гүйцэтгэх ажиллагаа гэж нэрлээд байхаар нь үнэндээ гайхсан. Төрийн ордонд ажлын өдөр, ажлын цагаар УИХ-ын гишүүний өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулна гэхээр гайхсан. Танд яллагдагчаар татсан тогтоолыг нь хүлээлгэж өгөх гээд байсан юм биш үү?
Үгүй. Тэр худлаа.
-Та тэр тогтоолыг нь авсан юм уу?Авалгүй яах вэ. Тэр өдөр биш. Маргааш нь авсан. Албан ёсоор намайг дуудах ёстой. Гэнэт дуудах ёсгүй. Бүх сэтгүүлчдийг дагуулаад очсон шүү дээ.
-Дуудаагүй юм уу?
Би өөрөө маргааш нь очиж авсан.
-Таныг хэдэн удаа дуудсан юм бэ?
Би тэрийг санахгүй байна.
-Монголын ард түмэн улс төрчдөдөө итгэж ирсэн. Гэхдээ одоо юу үнэн юу худлыг ялгадаг болсон. АТГ ч ярьсан, Прокурор ч ярьсан. Танд яллагдагчаар татагдсан тогтоол өгөх гэж л орсон юм байна лээ шүү дээ. Өдрийн цагаар төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулна гэж юу байхав дээ.
Надад итгэсэн дээр байх аа. Тэр бол захиалгатай зүйл байсан. УИХ хон хонзонгийн талбар болж болохгүй гэдэг ганцхан байр суурьтай байгаа.
-За за. Олон зүйлсийн талаар ярилаа. Та цэцэд өгөх гэж бэлдэж байгаа хүсэлтийг олон нийт ажиглаж байгаа байх. 1 хүн нөлөөлөөд байна гэдэг зүйл ярьж байгаа. Гэхдээ бид хүнийг биш тогтолцоог нь ярьж байж шийдэх байх. Газрын тосны үйлдвэртэй холбоотой ноцтой зүйлсийг ярилаа. Нууцад багтааж байгаад ашиг сонирхлоо шингээчхэж байна. Та энэ зүйлээ битгий орхиорой. Монголчуудын гадаадаас хараат байдлыг өөрчлөх боломж гэж хардаг. Урилга хүлээн авсанд баярлалаа.
-Ийм нэр хүндтэй нэвтрүүлэгтээ урьсанд баярлалаа.
-Лхагвын тойм нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатар оролцлоо.
