Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн “Малжуулах хөтөлбөр”-т хамрагдах шаардлага хангасан малчин өрхүүдтэй Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Б.Должинсүрэнгээр ахлуулсан баг гэрээ байгуулж байна. 2025 онд тус аймгийн нийт 50 малчин өрх энэ хөтөлбөрт хамрагдаж, нийт 400 сая төгрөгийн дэмжлэг авна. Тэд түүгээрээ мал худалдан авч, маллах юм. Өнөөдөр Гурвантэс сумын 5 малчин өрхөд ийм зориулалтаар нийт 40 сая төгрөгийн санхүүжилт олголоо.
50 малчин өрх 400 сая төгрөгийн дэмжлэг авна
