Египет улсын Каир хотод буудлага спортын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-18-нд болж байна. 56 дахь удаагийн эл тэмцээнд манай улсын тамирчид Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг (урт буу), Д.Оюун (гар буу) нарын удирдлага дор цэц сорьж байгаа юм.
Энэ тэмцээнээс анх медаль хүртсэн монгол тамирчин бол Д.Мөнхбаяр. Тэр 1998 онд гар бууны 10 метрийн ганцаарчилсан төрөлд алт, багийн төрөлд хүрэл медалийн эзэн болсон юм. Буудлага спортын ДАШТ-ээс Монголын баг тамирчид 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн. Олимпын бус төрлөөр болсон ДАШТ-ээс 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медальтай.
