Газар эзэмших, ашиглах эрхийн цахим гэрчилгээний загварыг шинэчиллээ


Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2025 оны А/185 дугаар “Загвар, маягт батлах тухай” тушаалаар  иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн цахим гэрчилгээний загварыг шинэчилжээ. Улсын хэмжээнд үйлчилгээнд нэвтрүүлж эхэллээ. Шинэчилсэн цахим гэрчилгээ нь дараах давуу байдлыг бүрдүүлсэн байна. Үүнд:

QR кодын аюулгүй байдал өндөржсөн

  • Гэрчилгээний нууцлал бүхий код /QR/ нь илүү олон төрлийн мэдээллийг агуулах, мэдээллийн өөрчлөлтийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран түргэн шуурхай бүрдүүлэх бөгөөд баталгаажилтын бүрдэл нь олон тооны өгөгдөл мэдээллээс бүрддэг болсон.

Бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээлэл тусах боломжтой

  • Гэрчилгээний хоёр дахь хуудсанд газар эзэмших, ашиглах эрхийн бүртгэлтэй холбоотой мэдээлэл дэлгэрэнгүй тусах бөгөөд мэдээллийн хэмжээнээс хамааран нэмэлт хуудас үүсэх боломжтой болсон. Жишээлбэл: /Барьцааны бүртгэл, хамтран эзэмшигч, шилжилт хөдөлгөөний мэдээлэл, зөрчлийн мэдээлэл гэх мэт./

Төрийн болон бусад бүртгэлтэй уялдсан

  • Төрийн болон бусад байгууллагын бүртгэл, түүний өөрчлөлтийг гэрчилгээний нууцлал бүхий код /QR/-той холбож шинэчлэгдэх боломжтой болсон. /Эрх хүчингүй болох, эрх шилжүүлэх, хугацаа дууссан, нотариатын гэрээ хийгдсэн гэх мэт/

Үндэсний бичгээр хэвлэгдэх боломжтой

  • Эрхийн гэрчилгээний бичиглэл нь Монгол бичгээр гардаг болсон.

Мэдээлэлд нээлттэй хандах боломж

  • Гэрчилгээний нууцлал бүхий код /QR/-ыг ашиглан тухайн газрын зурган мэдээлэл, эрхийн улсын бүртгэлийн бүртгэлийн мэдээлэл, шийдвэр, гэрээ, төлбөр, эрхийн хугацаа гэх мэт мэдээллүүдийг нээлттэй харах боломжтой болсон.
  • Иргэн, хуулийн этгээд нь өөрийн нэр дээр бүртгэлтэй газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг цахимаар авах боломжтой болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *