Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл Ашигт малтмал, газрын тосны газрын Зүүн бүсийн газрын дарга Л.Гэрэлчимэгт сумдын шатахуун түгээх станцын нөөцийг бүрэн шавхан, малчид, иргэдийг шатахуунаар тасалдалгүй хангах үүрэг өглөө.
Өнөөдрийн байдлаар Эрээнцавын хилийн боомтод 600 тонн буюу 10 вагон шатахуун ирээд байгаа бөгөөд маргааш Дорнод аймгийн төвийн дөрвөн шатахуун түгээх станцын агуулахад бууж, ирэх долоо хоногоос сумдын шатахуун түгээх станцуудад хуваарилалт хийх аж. Мөн энэ сарын 1-ний өдөр ОХУ-аас нийт 1400 тонн буюу 20 гаруй вагон шатахуун ачсан бөгөөд 11 дүгээр сарын дунд үеэс шатахуун түгээлт хэвийн болох юм байна.
