Улаанбаатарт хотод өнөөдөр цас үргэлжлэн орох төлөвтэй байна. Өдөртөө 0 хэм, шөнөдөө -1 хэмийн хүйтэн байна. Маргаашаас мөн ялимгүй цас орно. Ихэнх хугацаанд салхи секундэд 4-9 метр, баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
Өнөөдөртөө цаг агаарын темпратур харьцангуй дулаахан байх боловч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -10-аас -15 градус, бусад хэсгээр -3-аас –8 градус хүйтэн, өдөртөө +2-аас +7 градус дулаан байна.
Харин маргаашнаас шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор -12-оос -17 градус, бусад хэсгээр -7-оос -12 градус хүйтэн, өдөртөө -1-ээс -6 градус хүйтэн байна.
