Лхагва гарагт Францын Олеон арлын эрэг дээр машинтай этгээд 10 хүн санаатайгаар мөргөж гэмтээжээ. “Тухайн этгээд 35 минутын дотор 5 хүн мөргөсөн. Азаар хэн нэгэн амь үрэгдээгүй ч 2 хүн ноцтой гэмтсэн” гэж Францын Дотоод хэргийн сайд Лоран Нуньес мэдээлсэн байна.
Франц, кавказ гаралтай, 30-аад насны тус этгээд хүмүүсийг машинаар дайрч байх үедээ “Аллах Акбар” гэж орилж байсан хэмээн прокурорууд мэдээлжээ. 10 хүн мөргөснийхөө дараа тэр машинаа шатаах гэж оролдсон байна. Энэ этгээд өмнө нь согтуугаар жолоо барьсан, хулгай хийсэн гэх зэрэг олон хэрэгт холбогдож байсан, гэмт хэргийн арвин түүхтэй аж.
Түүнийг баривчилж саатуулан, Францын үндэсний терриризмын эсрэг прокурорын хороо уг хэргийг шалгаж эхэлжээ. Гэмт хэрэгтэн байцаалтын үеэр огт үг хэлэхгүй байгаа гэж тус улсын Дотоод хэргийн сайд Лоран Нуньес мэдээллээ.
Эх сурвалж: CNN
