АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургууль бүтэн цагаар ажилладаг, дор хаяж нэг хүүхэдтэй 30 гэр бүлийн дунд судалгаа хийжээ. Тус судалгаагаар хэрэв эрэгтэй хүн гэрийн ажилд идэвхтэй оролцдог бол эхнэрийнх нь стрессийн түвшин (кортизол дааврын хэмжээ) мэдэгдэхүйц буурч, гэр бүлийн уур амьсгал илүү эерэг болдог гэж гарчээ.
Хэрэв гэрийн ажлын ихэнхийг эмэгтэй нь хийгээд, нөхөр нь илүү завтай байвал тэдний стрессийн түвшин өсөж, ядрах, сэтгэл гутрах шинж тэмдэг нэмэгддэг болохыг уг судалгаагаар тогтоожээ. Харин эсрэгээрээ, нөхөр нь гэрийн ажлаа голдуу хийдэг, эхнэр нь илүү завтай байвал эрэгтэйчүүдийн стрессийн түвшин буурдаг байх юм.
Сонирхолтой нь эхнэр нь илүү их ажил хийж, өрхийн орлогын 40-өөс дээш хувийг бүрдүүлдэг бол эрэгтэйчүүдийн стресс нэмэгддэг юм байна. Энэ нь эр хүн өрхийн орлогын ихэнх хувийг бүрдүүлэх ёстой гэдэг нийгмийн тогтсон ойлголттой холбоотой байж мэднэ.
Эх сурвалж: АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургууль
