Халамцуу 3 найз согтуудаа машин жолоодохгүй гээд машинаа 500 метр түрээд өөр дүрэм зөрчсөн хэргээр торгуульжээ


Хятад улсад өнгөрсөн 6-р сард халамцуу 3 найз согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, дүрэм зөрчихгүйн тулд машинаа түрж явахаар шийджээ. Ингээд тэд авто замаар машинаа түрж 500 метр явсан байна.

Замын цагдаагийн газрын мэдээлснээр жолоочийн суудал дээр хэн ч байгаагүй тул энэ нь согтуугаар жолоо барьсанд тооцогдохгүй аж. Гэсэн ч Хятадын Зам зээврийн хуулийн 31-р зүйлд “Түгжирснээс бусад үед олон нийтийн зам дээр машиныг зөвшөөрөлгүй түрж явах хориотой” гэж заасан байдаг гэнэ.

Ингээд согтуу 3 найзын дүрэм зөрчихгүй гэсэн боловсон оролдлого бүтэлгүйтэж, Замын цагдаагийн газраас тэднийг замын хөдөлгөөнд саад учруулсан хэмээн торгосон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *