ХДХВ/ДОХ-ын эсрэг биет гарган авчээ


Германы Кёльнийн их сургуулийн эмнэлгийн судлаачид хүний дархлал хомсдолын вирусийг (ХДХВ) судлах чиглэлд томоохон дэвшил гаргаснаа зарлаад байна. Уг вирусээр халдварласан хэдий ч хүчтэй дархлаа тогтсон 32 өвчтөний цусны дээжийг шинжлэх явцад тэд 800 гаруй эсрэг биетийг ялгаж илрүүлжээ. Тэдгээрээс нэг эсрэг биет нь онцгой үр дүнтэй байжээ. Лабораторийн нөхцөлд энэхүү эсрэг биет нь вирусийг эсэд нэвтрэхээс маш сайн хамгаалж байснаас гадна, одоогоор илрүүлээд байгаа ХДХВ-ийн омгуудын 98 хувийг саармагжуулж чадсан байна. Мэргэжилтнүүд мөн энэхүү эсрэг биетийн бүтцийг тайлж уншиж, синтезийг нь хуулбарлаж чаджээ.

Одоогоор ХДХВ-ийн үр дүнтэй вакциныг гарган аваагүй байгаа хэдий ч  сүүлийн жилүүдэд Ленакапавир зэрэг урьдчилан сэргийлэх шинэ эмүүдийг гарган аваад байгаа юм. Уг эмийг саяхан Европт ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор эмнэлгийн хяналтад хэрэглэхийг зөвшөөрчээ. 

Ташрамд дурдахад Монгол улсад ХДХВ-ийн халдварын эрсдэл залуусын дунд өндөр хэвээрээ байна. 2024 онд уг өвчний халдварыг 16 хүн авсан бол 2025 он гарсаар ХДХВ-ийн халдвартай 20 хүн бүртгэгдээд байгаа юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *