Чуулган төсвийн хэлэлцүүлгээ өрнүүлж чадах болов уу?


Хуваарь ёсоор өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэнэ. Үүнд:

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/

Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/-ийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.

Гэхдээ өчигдөр нэгдмэл байр сууринд хүрээгүй гэх шалтгаанаар УИХ дахь МАН-ын бүлэг төсвийн хуулийн төслийг эргүүлэн татах ёстой гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа юм. Тэдний энэ саналыг парламентын гишүүдийн олонх нь дэмжих эсэх нь эргэлзээтэй сэдэв болоод байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *