Сүүлийн өдрүүдэд Японы хойд хэсгийн уулархаг бүс нутгуудаар баавгай хүн рүү дайрах үзэгдэл олширч байна. Энэ жилийн 4-р сараас хойш Японд баавгайд бариулсны улмаас 12 хүн амиа алдаж, 100 орчим хүн бэртжээ. Энэ нь тус улсад нэг жилийн дотор хамгийн олон хүн баавгайн халдлагад өртсөн түүхэн дээд үзүүлэлт боллоо.
Японы Засгийн газар хүмүүсийг баавгайд бариулахаас сэргийлэхийн тулд хойд хэсгийн уулархаг бүс нутгуудаар армийн цэргүүдийг дайчилжээ. Тэд баавгайн урхи тавих, ээлжээр манаанд гарах зэргээр баавгайн халдлагаас хүмүүсийг сэргийлж эхэлсэн байна.
