Словак улсын Банска Быстрица хотод 2025 оны 11 дүгээр сарын 07-10-нд болсон мас-рестлинг буюу модон барилдааны Европ тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнээс Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн ахлах ахлагч Т. Бум-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ.
Дэлхийн 11 орны 140 гаруй тамирчдаас ийнхүү хүрэл медалийн болзол хангав. Энэхүү тэмцээнд Монгол Улсаас зургаан тамирчин 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж багаараа IV байрт шалгарсан байна.


